"САХИЛГА ХАРИУЦЛАГА - ХАМТЫН АЖИЛЛАГАА" СЭДЭВТ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН АНХДУГААР ЗӨВЛӨГӨӨН

Төрийн албан хаагчдын багаар ажиллах чадварыг дээшлүүлэх, хамтын ажиллагаа, харилцаа хандлага, ивэвхи, санаачлага, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор төрийн албан хаагчдын анхдугаар зөвлөгөөнийг 2018.10.25-26-ны өдрүүдэд зохион байгууллаа. Тус зөвлөгөөнд нийт 194 төрийн албан хаагчид 10 багт хуваагдан сургалт зөвлөгөөн, спортын 2 төрлийн тэмцээн /Гар бөмбөг, олс таталт/, “Авьяаслаг төрийн албан хаагчид” урлагын тоглолт, “Улаан хивсний ёслол” хүндэтгэлийн арга хэмжээ, “HAPPY NIGHT” Party цэнгүүн зэрэг арга хэмжээнүүдийн зохион байгуулж ажилласан. “Сахилга хариуцлага - Хамтын ажиллагаа”  сэдэвт анхдугаар зөвлөгөөний арга хэмжээг зохион байгуулахад УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан 2.000.000 төгрөгийн дэмждэг үзүүлж ДЗМОБайгууллагатай хамтран ажилласан.