БҮХ НИЙТЭЭР МОД ТАРИХ ӨДӨР

Сумын засаг даргын 2018 оны 10-р сарын 09-ны 2/341 тоот захирамж гаргуулан ажил зохион байгуулж ажиллахыг уриалж холбоо мэдээллээр зарлаж ажиллаа. Иргэн бүр1,Аж ахуй нэгж байгууллага, албан газар 5-аас доошгүй мод тарьж ургуулах услах арчлах бөгөөд өөрийн хүчээр гүйцэтгэх боломжгүй тохиолдолд зардлыг хандивлана гэсэн заалтыг хэрэгжүүлэх зорилгоор “ Нэг мод “ тарьж 3 жил арчилж ургуулах зардлыг Аймгийн ИТХ-ын 2012 оны 52-р тогтоолоор 7000 төгрөгөөр тогтоосон тогтоол, Сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн 2012 оны 08-р сарын 31ны 45-р тогтоолоор 7000 төгрөгөөр тогтоосныг олшруулан 5 багийн засаг дарга нарт Албан газрууд, ААНБ, төрийн бус байгууллагад тараан өгсөн.Сумын иргэд хөдөлмөрчид ААНБ,албан газруудад хэрэгцээтэй байгаа төрөл бүрийн модны суулгац, тарьц авах захиалгыг авч модны тарьц суулгац худалдан борлуулдаг ААНБ, иргэнтэй холбож тарьц суулгац модыг нийлүүлсэн. А.Мөнхшүр багштай 1999 оны төгсөлтийн хамт олон элсний нүүдэл цөлжилтийг сааруулах 0,13 га газрын зөвшөөрөл авч,төмөр торон хашаагаар хашаалан 5м гүн худаг гарган доторлож, хамгаалалтын ногоон зурвас барьж 50ширхэг мод тарьсан.  Сумын 12 жилийн ахлах сургуулийн  ЭКО клубын гишүүн 40 хүүхдүүдэд  байгаль орчныг хамгаалах, цэвэр орчинд амьдрах, ногоон байгууламж нэмэгдүүлэх, мод бут, суулгац тарих аргачилал,ухуулах сурталчилгааг хийж гарын авлага тараах материал 40 ширхэгийг өгч,БОТХБТасаг хамтран 10 ширхэг хайлаас мод тарьсан.Байгаль орчныг хамгаалах,нөхөн сэргээх арга хэмжээний зардлаас сумын мод үржүүлгийн газрыг гэрээгээр хариуцан ажилладаг иргэн Б.Батбаяр эрхлэгчтэй Гүйлсхэн хоршоотой гэрээ байгуулан 3 настай Шар хуайс 50 ширхэг, Хайлаас 30 ширхэг, Улиас 10 ширхэг бүгд 90 ширхэг мод бутыг 290000 төгрөгөөр авч ногоон байгууламжинд тарьсан.мөн “Дэлгэрмөрөн” сум дундын ой ангитай гэрээ байгуулан Интоор 50 ширхэг, Гүйлс 50 ширхэг, Голт бор 50 ширхэг,Шинэс 50 ширхэг бүгд 200 ширхэг мод тарьц, суулгац 875000 төгрөгөөр авч цэцэрлэгжүүлэх хашаанд тарьсан.Хөвсгөл аймгийн мод үржүүлгийн газрын Ойн цэцэрлэг ХХК-наас Их-Уул дулаан ААНБ нь Үхрийн нүд 3 настай 20 ширхэг, Хүн эмнэлэг 30 ширхэг улиас,12 жилийн сургууль 100 ширхэг хайлаас мод, 10 ширхэг гоёлын мод, 10 ширхэг улиас бүгд 120 ширхэг мод худалдан авсан. Сантын өвөр ХХК ойн мэргэжлийн байгууллага хайлаас 25 ширхэг, Ойн нөхөрлөлүүд 60 ширхэг шар хуайс, иргэд 100  тарьц,суулгац тарьсан байна. Сумын хэмжээнд нийт 620 ширхэг мод тарьсан байна.