ЕБС-ИЙН ҮЕ ҮЕИЙН АХМАД БАГШ, АЖИЛЧДЫН ДУНД “ТҮҮХЭЭ СӨХВӨЛ” ХҮНДЭТГЭЛИЙН ДУРСАМЖ УУЛЗАЛТ

Их-Уул сумын Ерөнхий боловсролын сургууль нь үе үеийн ахмад багш, ажилчдынхаа дунд “Түүхээ сөхвөл” хүндэтгэлийн дурсамж уулзалтыг 2018 оны 09 сарын 02-ноос 09 сарын 03-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Хүндэтгэлийн уулзалтад 80 гаруй ахмад багш, ажилчдад урилга хүргүүлсэн ба түүнээс 50 гаруй нь төрөлх сургуулиа зорин хүрэлцэн ирсэн.

“Түүхээ сөхвөл” хүндэтгэлийн дурсамж уулзалтын явцад дараах үйл ажиллагануудыг хөтөлбөрийн дагуу амжилттай зохион байгуулсан. Үүнд:

1. Хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаанд бүх ахмад багш, ажилчдыг урьж оролцуулан хүндэтгэл үзүүлж, олон жил сум болон сургуулийнхаа нэрийг өндөрт өргөсөн ахмадуудыг шагнаж урамшуулсан.

2. Түүнчлэн нээлтийн үйл ажиллагаан дээр ЕБС-ийн залуу багш нар ахмад багш нартайгаа “Багш-шавийн барилдлага” барьж дундрашгүй их эрдэм мэдлэг, арга зүй туршлагаас нь хуваалцах боломжийг бий болгосон.

3. ЕБС-ийн нийт багш нар болон сурагчдын төлөөллүүд нь ахмад багш, ажилчиддаа зориулж хүндэтгэлийн концерт тоглосон. Энэхүү концертын үед ахмад багш, ажилчиддаа үе үеийн төгсөлтүүд төлөөлөл шавь нар нь хүндэтгэл үзүүлж бэлэг барьсан. Түүнчлэн энэхүү концерт нь багш, ажилчдын сэтгэлийг нь хөдөлгөж, дурсамжийг нь санагдуулсан догдлуулсан, уйлуулсан сайхан мөч байсан.

4. Мөн концертын үйл ажиллагааны дараа сумын ЗДТГ-ын хамт олон ахмад, багш ажилчдыг хүлээн авах уулзалтыг зохион байгуулж, зарим ахмад багш нарыг шагнаж урамшууллаа.

 Түүнчлэн ЕБС-ийн үе үеийн 20 төгсөлтийн хамт олноос  “Түүхээ сөхвөл” хүндэтгэлийн дурсамж уулзалтад хүрэлцэн  ирсэн ахмад багш нартаа хүндэтгэл үзүүлж 3.600.000 мянган төгрөгний хандив үзүүлж бэлэг барьсан.