Монгол Улсад Зэвсэгт Хүчин үүсэн байгуулагдсаны 98 жилийн ой, Монгол Цэргийн баярт зориулсан арга хэмжээ

Монгол Улсад Зэвсэгт  Хүчин үүсэн байгуулагдсаны 98 жилийн ой, Монгол Цэргийн баярт зориулан  “КОМАНД-1”, буудлагын тэмцээн, шагай харваан тэмцээн, үндэсний бөхийн барилдаан, аавдаа бичсэн захидал, сэтгэлээс ундарсан аялгуу тоглолт, босоо хиймортой эр хүн цэнгүүн тэмцээн зохион байгууллаа. буудлагын тэмцээнд:1-р байранд Б.Отгондорж, 2-р байранд Н.Наранцогт, 3-р байранд Гүрбазар, Тусгай байранд Г.Эрдэнэдаваа, М.Хатанбаатар

Үндэсний бөхийн барилдаанд:32 бөх барилдсанаас шөвгийн дөрөвт Сумын Манлай Заан Ч.Даваажанцан, Аймгийн начин Ц.Сэдбазар, Сумын заан Баянмөнх, Сумын заан Баасанбаяр нар үлдэж Аймгийн начин Ц.Сэдбазар үзүүрлэж, Сумын заан Ч.Даваажанцан түрүүллээ. “Аавдаа бичсэн захидал” уралдаанд нийт 70 гаруй захиа ирж түүнээс 11 захиа шалгаруулж 1-р байр Б.Нандинцэцэг, 2-р байр Д.Анхбаяр, 3-р байранд Л.Хишигжаргал нар тус тус шалгарлаа.