нэрлэсэн жилийн төлөвлөгөө батлагдлаа.

  •                                                                                                                                                                               БАТЛАВ

СУМЫН ЗАСАГ ДАРГА                         Н. АМАРАА

 

 

2019 ОН “ХҮҮХЭД ХАМГААЛАЛ- ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ”

НЭРЛЭСЭН ЖИЛИЙН АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

          Зорилго: Гэр бүл, хүүхдийн эрхийг хангах тогтолцоог бэхжүүлэх, өрхөд чиглэсэн төрийн үйлчилгээний хамтын ажиллагаа, чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх.

Зорилт:

  • Хууль, тогтоомжийн хэрэгжилтийг орон нутагт эрчимжүүлэх, салбарын хамтын ажиллагааг сайжруулах.
  • Эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд, гэр бүлд үзүүлэх нийгэм- сэтгэл зүйн үйлчилгээг зорилтот хэсэг нэг бүрд хүргэх
  • Хүүхэд, гэр бүлийн гишүүдийн хөгжлийг дэмжсэн орчин, үйлчилгээг өргөжүүлэх
  • Иргэдэд эрүүл зан үйл, эерэг хандлага, арга барилыг түгээн дэлгэрүүлж, урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх.

Зорилго, зорилтыг хэрэгжүүлэх чиглэл:

  • Удирдлага, зохион байгуулалт
  • Өрхийн хөгжил, гэр бүл дэх хүүхэд хамгаалал  
  • Боловсролын салбар дахь хүүхэд хамгаалал
  • Эрүүл мэндийн үйлчилгээ дэх хүүхэд хамгаалал
  • Хэвлэл, мэдээлэл, цахим орчин дахь хүүхэд хамгаалал
  • Олон нийтийн арга хэмжээ, үйлчилгээ дэх хүүхэд хамгаалал

 

Хэрэгжүүлэх арга хэмжээ

Хугацаа

Хариуцах эзэн

Хамтран  ажиллах байгууллага

Хүрэх үр дүнгийн шалгуур үзүүлэлт

 

Төсөв

Нэг. Удирдлага, зохион байгуулалтын чиглэлээр

 

1

Сумын Засаг даргаар ахлуулсан Хүүхдийн төлөө зөвлөлийг шинэчилэн байгуулж, улирал тутам хуралдуулж ажиллах.

2 сараас эхлэн улирал тутам

Засаг Дарга, ЗДТГ-ын Нийгмийн ажилтан

Сумын ИТХ,  Зөвлөл

Хүүхдийн эрхийг хангах салбар дундын үйл ажиллагаа орон нутгийн түвшинд зохицуулалтаар хангагдана. Хүүхдийн эрх, хамгаалал, гэр бүлийн хөгжлийг дэмжсэн бодлого, чиглэлийн хэрэгжилт, үр дүнг улирал бүр ХТЗ-ийн хуралдаанаар хэлэлцдэг болно.

 

2

Хамтарсан багийн ажлыг эрчимжүүлж, гэр бүлийн болон хүүхдийн эсрэг  хүчирхийллээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ, кейс үйлчилгээг сум, багийн хэмжээнд тасралтгүй хэрэгжүүлэх.

I сараас

Засаг дарга, ЗДТГ-ын Нийгмийн ажилтан

Сумын хүүхэд хамгааллын хамтарсан баг

Хүүхдийн эрхийн хэрэгжилтийг зохицуулалтаар хангах хамтарсан багийн үндсэн чиг үүргийн хүрээнд илрүүлэлт, урьдчилан сэргийлэх арга хэмжээний чанар, үр нөлөө дээшилж, кейс шийдвэрлэлт сайжирна.

 

3

Хүүхэд хамгааллын бодлогын баримт бичгийг байгууллагуудад мөрдүүлэх ажлыг тусгай удирдамжаар хэрэгжүүлж, дүгнэх.

I сараас

Нийгмийн ажилтан

ААНБ-ууд, иргэд, эцэг эхчүүд

Хүүхэд хамгааллын бодлоготой байгууллагын тоо нэмэгдэж, хүүхдийн өмнөх нийгмийн хариуцлага сайжирна.

 

4

ЭМЯ, БСШУЯ, ХНХЯ-ны хамтарсан тушаалаар баталсан Хүүхдийн хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөрийн 2018-2019 оны төлөвлөгөөг хэрэгжүүлэх.

Жилдээ

Нийгмийн ажилтанууд

Сумын  байгууллагууд

Хүүхдэд ээлтэй байдлын үзүүлэлт нэмэгдэнэ. Хүүхдийн хөгжил, хамгааллын асуудлаар салбар дундын бодлого зохицуулалт, хамтын ажиллагаа сайжирна.

 

5

“Хүүхэд хамгаалал- өрхийн аюулгүй байдал” аяны эрсдэлийн үнэлгээний мөрөөр хэрэгжүүлэх үйлчилгээг сумын хэмжээнд зохион байгуулж, үр дүнг тооцох. 2-р шатны ажлыг эхлүүлэх.

Жилдээ

Сумын Нийгмийн ажилтан, Багийн засаг дарга нар

Сумын өрх, иргэд

Эрсдэлийн үнэлгээний мөрөөр тодорхой арга хэмжээ авч, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд, гэр бүлийн асуудлыг үе шаттай шийдвэрлэнэ.

 

6

Байгууллагын дэргэд эцэг, эхийн зөвлөл байгуулах ажлыг ХТҮЗ-ийн зөвлөмжийг үндэслэн хэрэгжүүлэх.

I сараас

Байгууллагын дарга, эрхлэгч нар

Байгуулагдсан эцэг, эхийн зөвлөлүүд

Байгууллагуудын зөвлөлийн үйл ажиллагааг жишиг болгоно.  Байгууллага дахь эцэг, эхийн зөвлөлийн ажил эрчимжиж, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хүүхдийн аюулгүй байдал, хамгааллын талаарх олон нийтийн санаачилга нэмэгдэнэ.

 

7

“Нэг цэгийн үйлчилгээний төв”-ийг  ажиллуулж, хохирогчдод ээлтэй үйлчилгээг өргөжүүлэх.

Жилдээ

Цагдаа

Сумын  ИТХ, ЗДТГ, сумын цагдаагийн хэсэг

Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдод үзүүлэх хариу үйлчилгээ тогтмолжиж, хохирогчдын эрх ашгийг хамгаалах ээлтэй орчин, үйлчилгээ бүрдсэн байна.

 

8

“Хүүхдийн спортын 6-р их наадам, нэрлэсэн жилийн ажлын хүрээнд хүүхэд, залуучуудын дунд зохион байгуулах уралдаан, тэмцээн, арга хэмжээнд  бэлтгэн оролцох.

I сараас

ЕБС

Сумын байгууллагууд, эцэг, эхчүүд

Хүүхдийн дунд зохион байгуулагдах арга хэмжээ нэгдсэн зохион байгуулалтад орж, хяналт, хамтын ажиллагаа сайжирна. Хүүхдийн хөгжих, оролцох эрх хангагдана.

 

 

9

Нэрлэсэн жилд зохион байгуулагдаж буй ажлуудын талаарх мэдээллийг иргэд, олон нийтэд тухай бүр хүргэж  ажиллах.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                   

Жилийн турш

ЗДТГ-ын эрх зүйн сургалт, сурталчилгаа, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн

Сумын  ААН,байгууллагууд, ажлын хэсэг

Нэрлэсэн жилийн ажлын хүрээнд аймаг, сумын хэмжээнд зохион байгуулагдсан ажил, үйлчилгээ бүр иргэд, олон нийтэд нээлттэй хүрч, мэдээллийн ил тод байдал хангагдана.

 

10

“Хүүхдийн төлөө сан” байгуулах ажлыг зохион байгуулж, хөрөнгө босгох ажлыг өрнүүлэх. Журам боловсруулан мөрдөж ажиллах

II сараас

 

 

ХТЗөвлөл

Сумын  ИТХ, ажлын хэсэг

Хүүхдийн төлөө сан байгуулагдаж, хөрөнгө босгох ажил өрнөж, хүүхэд, гэр бүлд дэмжлэг үзүүлэх нөөц бий болсон байна.

 

 

Хоёр. Өрхийн хөгжил, гэр бүл дэх хүүхэд хамгаалал 

 

 

1

“Гэр бүлийн тогтвортой байдал- эрх тэгш харилцаа” залуу малчин гэр бүлийн сумын зөвлөгөөн  зохион байгуулах

II улиралд

Сумын  ЗДТГ, төсөвт байгууллагууд

Багийн засаг дарга нар

5 баг тус бүрээс 20 гэр бүл, нийт 100 гэр бүлийг хамруулна. Гэр бүлийн үнэ цэнэ, харилцаа хандлага, зөв зан үйл, дадал хэвшлийг түгээнэ.

 

2

“Хоймор нутгийн аз жаргалтай гэр бүл” андгай өргөх ёслол

Хагас, бүтэн жилээр

 

 

Улсын бүртгэгч

Сумын  ЗДТГ

Гэрлэх насны болон шинээр гэр бүл болж буй залуучуудын үүрэг хариуцлагыг нэмэгдүүлж, гэр бүл салалт,  түүнээс үүдэлтэй хүүхдийн эрхийн зөрчлийг бууруулна.

 

3

“Хөгжлийн айлчлал” хүүхэд хамгааллын явуулын урьдчилан сэргийлэх үйлчилгээг сум, баг, өрхөд хүргэх

/тусгай удирдамжаар/

 

Улирал тутам

Хүүхдийн төлөө зөвлөл

Багийн засаг дарга нар, Төсөвт байгууллагууд

Хүүхдийг эрсдэлт нөхцөлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, эцэг эх, зорилтот хэсэг, хамтарсан багт арга зүйн дэмжлэг үзүүлэх шуурхай явуулын баг ажилладаг болно. 

 

4

“Нэг хүүхэд-Нэг төрийн албан хаагч” эрсдэлт  нөхцөлд болон эмзэг бүлгийн хүүхдүүдэд  хүрч үйлчлэх.

II-X сард

 

Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн, Нийгмийн ажилтанууд 

Байгууллагын дарга, эрхлэгч нар,  Төрийн албан хаагчид  

Эрсдэлт  бүлгийн хүүхдүүдэд 100% хүрч ажиллана. Гэр бүлийг нь дэмжих, хөгжлийн хөтөлбөрт хамруулах, нийгэм, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх зэрэг үйлчилгээг хүргэж ажиллана.

 

5

Сэтгэл зүйчтэй болох ажлыг эхлүүлэх, зөвлөн туслах болон сэтгэл заслын үйлчилгээг хүүхэд, гэр бүлийн гишүүдэд үзүүлэх 

II сараас

 

 

ЕБС

Сумын засаг дарга

Хүүхэд, гэр бүлийн гишүүдэд чиглэсэн нийгэм, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх үйлчилгээ жигдэрч, сэтгэл зүйн хямралаас үүдэлтэй эрсдэлийн түвшин буурна.

 

6

Сар бүрийн 11-ний өдрийг хүүхэд, гэр бүлд ээлтэй өдөр болгох ажлыг эрчимжүүлэх.

II сараас

 

Засаг дарга, ЗДТГ-ын дарга

Сумын ААНБ-ууд

Сар бүрийн 11-ний өдрийг тодорхой нэршилтэйгээр агентлаг, байгууллагуудад хариуцуулж, хүүхэд, гэр бүлд чиглэсэн ажлын чанар, хүртээмжийг нэмэгдүүлсэн байна.

 

7

Аавуудад зориулсан тусгай хөтөлбөрт арга хэмжээ зохион байгуулах

3-р улиралд

Нийгмийн ажилтнууд

Сумын байгууллагууд, иргэд

Гэр бүлийн хүчирхийллээс шалтгаалсан хүүхдийн эрхийн зөрчил буурч, эцэг, эхийн хариуцлага нэмэгдсэн байна.

 

8

Нийгмийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрх, тэдгээрт амьдарч байгаа хүүхдүүдэд чиглэсэн бүтээлч ажил өрнүүлэх

II сараас

 

 

Хүүхдийн элч

 

БЗД нар,

Багийн иргэд

Нийгмийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрх, тэдгээрт байгаа хүүхдийн аж байдалд эерэг өөрчлөлт гарна.

 

9

Архины хамааралтай гэр бүлийн гишүүдийг албадан эмчилгээнд хамруулах ажлын байраар хангах

Жилдээ

 

 

Цагдаагийн хэсэг

Сумын  ИТХ, ЗДТГ, ЦХ

Хүүхдийг эрсдэлт нөхцөлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, эцэг, эхчүүдийн хариуцлага нэмэгдсэн байна.

 

10

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй өрхийг дэмжих бодлого барьж, хүүхдээ гэртээ байнга харж, асардаг иргэний нийгмийн даатгалын шимтгэлийг төрөөс хариуцах ажлыг хэрэгжүүлэх.

Жилдээ

 

Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн

Нийгмийн даатгалын байцаагч, БЗД нар,

Судалгаанд суурилан хэрэгжүүлэх бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй нийт өрхийн 50%-д хүрч ажилласан байна.

 

11

“Гэр бүл, хүүхдэд ээлтэй байгууллага, хүүхдэд ээлтэй гэр бүл”-г шалгаруулах аян зохион байгуулах

3 дугаар улиралд

 

 

Ажлын хэсэг

 

 

Сумын төсөвт

 Байгууллагууд, БЗД нар

Хүүхэд, гэр бүлийн гишүүдэд чиглэсэн үйл ажиллагаа идэвхжиж, тэдний санал санаачилгыг дэмжиж, байгууллага хамт олны гэр бүлийн хөгжлийг дэмжих оролцоо, хамтын ажиллагаа нэмэгдэнэ.

 

12

Зорилтот бүлгийн өрхийн хүүхдүүдэд чиглэсэн үйлчилгээг хэрэгжүүлж, эцэг эхчүүдэд сургалт зохион байгуулах.

Жилдээ

ЕБС,

Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн

Сумын  ЗДТГ, байгууллагууд

Зорилтот бүлгийн өрхийн хүүхдүүдийг дүрэмт хувцасны болон сурах бичгийн  хөнгөлөлтөнд бүрэн хамруулж, үйлчилгээнд хамрагдаж байгаа хүүхдүүдийн эцэг эхийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлсэн байна.

 

13

 “Хөгжих өрх”-ийн  залуу өрхийг малжуулах хөдөлгөөн өрнүүлэх

 

Жилдээ

 

Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн

Сумын засаг дарга, БЗД нар

Залуу гэр бүлүүдийг малжуулах, уламжлалт мал маллах ухаанд сургах ажил хийгдэж, уламжлалт  монгол арга ухаанд сургах “Хөдөлмөр зуслан”  байгуулах ажил эхэлсэн байна.

 

 

Гурав. Боловсролын салбар дахь хүүхэд хамгаалал

 

1

“Олон нийтийн оролцоотой сургууль” хөтөлбөрийг хэрэгжүүлэх.

Жилдээ

 

 

ЗДТГ-ын дарга

6ЕБС

Боловсролын орчин дахь хүүхдийн эрх, хамгааллын асуудал, үйлчилгээний чанар хүртээмж дээшилсэн байна.

 

2

“Сургууль орчмын бүс” стандартын тэмдэг, тэмдэглэгээ хийж хүүхдэд ээлтэй, аюулгүй орчин бүрдүүлэх

II-VII сард

ЕБС

ГХУСАЗСЗ, Үдийн цай, ЦХ,

Сургуулийн ойр орчмын авто замд стандартын тэмдэг, тэмдэглэгээ хийгдэнэ. Сургууль, боловсрол, хүүхдийн байгууллагын бүс орчимд зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх хүүхдэд ээлтэй орчин, нөхцөл бүрдэнэ. Зам тээврийн ослоос шалтгаалсан осол, эндэгдлийн түвшин буурна.

 

3

“Оролцоод хөгжье” хүүхдийн хоёрдугаар чуулган зохион байгуулах , бүсд оролцох

5 сард

Хүүхдийн элч, ЕБС

Сумын Засаг дарга

 

 

4

Эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдүүдийг хүүхэд хамгааллын даатгалд даатгах, хамруулах арга хэмжээг аймаг, сумын хэмжээнд зохион байгуулах

Жилдээ

ЗДТГ-ын нийгмийн ажилтан

ЕБС, СӨБ

Эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийн 10.0 хувийг даатгалын үйлчилгээнд хамруулсан байна. Аймгийн хэмжээнд хүүхэд хамгааллын даатгалын үйлчилгээ нэвтэрч, гэнэтийн ослын болон   аливаа хэлбэрийн хүчирхийлэлд өртсөн зэрэг эрсдэл тохиолдсон үед нөхөн сэргээх үйлчилгээний зардлыг даатгалын байгууллага нөхөн төлөх боломж бүрдэнэ.

 

5

ЕБС-ийн дотуур байрны хатуу эдлэлийг солих

II-VI сард

 

 

Хүүхдийн элч

ЕБС

Дотуур байрны хатуу эдлэл солино. Дотуур байрны хүүхдүүд амьдарч сурч боловсрох ая тухтай орчин бүрдэнэ .

ОНХС-8,4сая. төгрөг

6

Анги удирдсан багш нарын аймгийн зөвлөгөөнд оролцох, сумын зөвлөгөөн зохион байгуулах

II-III сард

 

 

ЕБС

Сумын ЗДТГ, ЕБС

Зөвлөгөөн зохион байгуулагдаж хүүхэд хамгааллын чиглэлээрх багш нарын үүрэг, хариуцлага нэмэгдсэн байна.

 

7

“Сургуулийн бүсийн эргүүл”-ийн үйл ажиллаагааг идэвхжүүлэх, эцэг эхчүүдийг чадавхжуулах ажлыг зохион байгуулж, гэмт хэрэг, зөрчилгүй сургууль болох

Жилдээ

 

 

 

ЕБС

Сумын  ГХУСАЗСЗ, ЦХ, Эцэг, эхчүүд

Сургуулийн орчинд насанд хүрээгүй хүүхдийн эрх зөрчигдөхөөс сэргийлж, эцэг эх, сургуулийн хамтын ажиллагаа сайжирна.

 

8

“Хамтын ажиллагаа- хүүхэд хамгаалал, төлөвшилд” бүсийн сургалт, зөвлөгөөн зохион байгуулах

 

 

 

II сард

 

 

 

 

ЕБС

Сумын   ЗДТГ,

ЕБС

2 дугаар сард суманд зохион байгуулагдах бүсийн сургалт зөвлөгөөний бэлтгэл ажлыг хангаж ажиллах, арга хэмжээнд Хүүхэд хамгаалал, төлөвшлийн үйл ажиллагаанд бодитой арга зүйг бий болгоно

 

9

“Боловсрол-Тулганы 3” аян зохион байгуулах.

 

IX сард

 

ЕБС

Сумын  ЗДТГ,

ЕБС

Хүүхдийн хөгжил,  хамгааллын бодлого, үйл ажиллагааны 3 талын оролцоо, үр нөлөөг нэмэгдсэн байна

 

10

“Үндэсний түүх, соёл, уламжлал-Сурагчийн төлөвшил” агуулгын хүрээнд сайн үйл ажиллагаа шалгаруулах

XI сард

 

 

 

 

ЕБС

Сумын  ЗДТГ,  БСУГ, Соёлын төв

Үндэсний түүх, соёл, уламжлалд суурилсан арга зүйгээр дамжуулан Сурагчийн төлөвшилд эерэг нөлөө үзүүлж, бодит үр дүн буй болсон байна

 

 

11

“Анги удирдсан багш” хөтөлбөр хэрэгжүүлнэ

2018-2019

 

ЕБС

Сумын ЗДТГ, БСУГ

АУБ, сурагчдын хамтын ажиллагаанд суурилсан хөгжлийг дэмжин үр дүнд хүрнэ

 

12

Дотуур байрын сурагчдаас “Дотуур байр- ээлтэй” байдал түүвэр судалгаа авах.

Жилдээ

 

ЕБС

Ажлын хэсэг

Дотуур байрын сурагчдыг сэтгэл ханамж, тулгамдсан асуудлыг илрүүлнэ

 

13

Сумын  сургууль, цэцэрлэгийн нийт багш нарыг “Эерэг хүмүүжлийн арга, баяр хөөртэй гэр бүл, зан чанар”-ын сургалтуудад хамруулах нөхцөл боломжоор хангах.

2-9 сард

 

 

 

 

ЕБС, СӨБ

Сумын ЗДТГ, БСУГ

Сумын  сургууль, цэцэрлэгийн багш нар сургалтанд хамрагдсанаар багш нарын хүүхдэд хандах хандлага өөрчлөгдөж, цаашлаад эцэг эхчүүдэд сургалт өгөх боломжтой болсон байна.

 

14

“Хүүхэд хамгаалал-өрхийн хөгжил” үзэсгэлэн, тайланчлал зохион байгуулах

10 сард

 

Ажлын хэсэг

ААНБ

 

 

15

“Сургуулийн дотуур байр, цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээнд хүүхдийн хоолны илчлэг, шим тэжээллэгийн норм болон эрүүл ахуй халдвар хамгааллын нөхцөлийг сайжруулах нь” сэдэвт сургалт зохион байгуулах

III улиралд

 

 

 

ЕБС, нийгмийн ажилтан

СДЭ, ажлын хэсэг

Сургууль, цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээний хүүхдийн хоол хүнсний  илчлэг, шим тэжээллэгийн норм хангагдаж, эрүүл ахуй халдвар хамгааллын нөхцөл сайжирна.

 

16

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг нийгэмшүүлэх, хөгжүүлэх ажлыг салбар дундын зохицуулалтаар  зохион байгуулах.

Жилдээ

 

 

 

Байгууллагын дарга, эрхлэгч

БЗД нар, эцэг, эхчүүд

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй өрхийн амьжиргааг дэмжих хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлсэн байна. Эцэг, эхчүүдийг чадавхжуулна. Сум бүрд 1-ээс доошгүй өрхийг дэмжсэн байна.

 

 

Дөрөв. Эрүүл мэндийн үйлчилгээ дэх хүүхэд хамгаалал

 

 

1

“Эрүүл гэр бүл- эрүүл ирээдүй” арга хэмжээ

II-IX сард

СДЭ

Сумын  байгууллагууд, иргэд

Эрсдэлт нөхцөлд байгаа 200 өрхийг ариун цэврийн багцаар хангаж, гэр бүлийн гишүүдэд эрүүл мэндийн дадал олгоно.

 

2

Сум бүрт хүүхдийн шүд охид, хөвгүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэндийн явуулын цогц үзлэг, оношилгоо хийж, эмчлэн эрүүлжүүлэх ажлыг зохион байгуулах.

Жилдээ

СДЭ

Сумын  Засаг дарга

Аймгийн хэмжээнд 2-18 хүртэлх насны хүүхдүүдийн 80%-ийг үзлэг, оношилгоонд хамруулж, эмчлэн эрүүлжүүлсэн байна.

 

3

Нийтээр хэвшүүлэх эрүүл мэндийн дадлыг өрх гэр бүл, иргэн, аж аху

Facebook messenger