Асгат баг 24 цагийн эрчим хүчинд холбов

Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Асгат баг 24 цагийн эрчим хүчинд холбогдож, орон нутгийн иргэд жижиг дунд үйлдвэрлэл болон өрхийн үйлдвэрлэл эрхлэх, зурагт үзэж цаг үеийн мэдээ, мэдээллийг авах, цахилгаан хэрэгсэл ашиглаж ая тухтай амьдрах зэрэг олон боломж нээгдэж байна. Эрчим хүчийг Тарилангийн Зүлэгтийн гүүрнээс 32 километрт татсан байна. Ирэх жилээс Хөвсгөл аймгийн анхны хүрээ байсан тус газарт хийдийг сэргээж шашны сургуулийг барихаар төлөвлөж байгаа.