
сумын онцгой комисс хуралдлаа.
Сумын онцгой комисс 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хуралдаж шинээр гарч байгаа корона вирусын талаар авах арга хэмжээ, урьдчилан сэргийлэх ажлын төлөвлөгөө гаргаж байгууллагын дарга эрхлэгч нарт үүрэг даалгавар өгч ажиллав. Сумын хэмжээнд 2020 оны 03 дугаар сарын 02-нийг хүртэл хугацаанд олон нийтийг үйл ажиллагаа явуулахыг хориглосон. Сумын онцгой комиссийн шийдвэрээр:
- Бүх төрийн болон төрийн бус байгууллага ариутгал халдваргүйжилтийг хийх.
- Эм эмнэлгийн хангамжийг сайжруулах, яаралтай тусламжийн эмийн нөөцийг сайжруулах.
- Албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд зөвлөмж, гарын авлага хүргэх
- Зохиомол хомсдол, үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байх тал хяналт тавьж ажиллах.
- Инпортоор оруулж ирсэн мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг худалдаалах, хоол үйлдвэрлэлд хэрэгжүүлэхгүй байхаар хяналт тавих
- Иргэн, аж ахуй нэгж, байгууллагууд өөрийн эзэмшил, ашиглалтанд байгаа газар орчны 50м хүртэлх газрын хогийг цэвэрлэх
- Амны хаалт зүүх /ААНБ масктай үйлчилж, үйлчлүүлэх тал дээр хэвшүүлэх/
- Хүүхдийг шаардлагагүй тохиолдолд гадуур дагуулж явахгүй байж.
- 0-5 настай хүүхэдтэй эцэг эхэд хүүхэд нь өвдсөн тохиолдолд хуулийн дагуу чөлөө олгож ажиллах зэрэг арга хэмжээг зохион байгуулахаар болов.