Харилцах хүснэгт
Хөвсгөл аймгийн Их-уул сумын Засаг Даргын Тамгын Газар
НэрАлбан тушаалГар утас Ажлын утас
Д.Амаржаргал ИТХ-ын дарга 98900698 99380966 70386708
Б.Мянганбаяр Засаг дарга 98030101 99380101 70386507
Д.Энхтөр Засаг даргын орлогч 93045354 70386709
М.Пүрэв Тамгын газрын дарга 93031541 70386707
Б.Баярмаа Дотоод ажил хариуцсан түшмэл 93152639


Гарчиг   
И-мэйл   
Зурвас   
   
Төсвийн орлгын 2013 оны эхний хагас жилийн гүйцэтгэл 85,2 хувьтай байна
Төсвийн орлгын 2013 оны эхний хагас жилийн гүйцэтгэл 85,2 хувьтай байна
Нийтэлсэн: 4 жил өмнө

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн болон УИХ-ын Тамгын газрын Хяналт үнэлгээний хэлтсийн дарга Л.Энхтуяа, байнгын хорооны ажилтнууд өнөөдөр /2013.07.23/ Татварын ерөнхий газарт ажиллалаа. Уулзалтын эхэнд Татварын ерөнхий газрын дарга Т.Батмагнай Үндэсний татварын албаны байдлын талаар танилцуулга хийлээ. Тэрээр танилцуулгадаа Үндэсний татварын албаны шинэчлэлийн зорилт нь мэдээллэийн технологийн ололт амжилт, мэдлэгт түшиглэн татварын албаны чадавхыг бэхжүүлж, цахим татварын алба болох гэлээ.

Татварын хоёр дахь шинэчлэл эрх зүйн шинэчлэл, татварын хуулиудыг шинэчилсэн найруулгаар боловсруулах, татвар хураамжийн хуулиудыг нэгтгэх, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг татварын бодлогоор дэмжих, далд эдийн засгийг татварт хамруулах эрх зүйн орчныг бүрдүүлэх гэж үзэж байна.

Төсвийн орлогын 2013 оны эхний хагас жилийн гүйцэтгэл 1.184.8 тэрбум төгрөг буюу 85.2 хувьтай байна. 2013 оны 6-р сарын төсвийн орлого өмнөх оны мөн үеэс их хэмжээний бууралттай байгаагийн шалтгаан нь урьд онд Эрдэнэт үйлдвэр ХХК-аас 104.0 тэрбум төгрөгийн татварыг Хүний хөгжил санд урьдчилан төвлөрүүлэнтэй холбоотой.

Мөн төлөвлөгөөний тасалдлын үндсэн шалтгаан нь уул, уурхайн экспортын голлох нэрийн бүтээгдэхүүний боруулалт, үнийн бууралт болж байна.

Сүүлийн үед Голомт банктай татварын е-төлбөр хийх цахим төлбөр тооцооны системийг нэвтрүүлсэн байна.Тоон гарын үсгийн гэрчилгээг 66942 татвар төлөгч эзэмшиж байна.

Улсын Их Хурлын түвшинд “ Бүтээгдэхүүн хуваах гэрээ “-ний дагуу эдэлж буй татварын хөнгөлтийг хүчингүй болгох, Нэмэгдсэн өртгөийн албан татварын хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.7 дахь заалт “экспортод гаргасан уул уурхайн эцсийн бүтээгдэхүүн “ заалтыг хүчингүй болгох. Татварын зорилгоор арилжааны банк, банк бус санхүүгийн байгууллагатай харилцан мэдээлэл солилцох, татвар төлөгчдийн банкинд нээсэн дансны талаарх мэдээлэл авах эрх зүйн орчинг бий болгох асуудлыг шийдвэрлэх санал гаргалаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.