Харилцах хүснэгт
Хөвсгөл аймгийн Их-уул сумын Засаг Даргын Тамгын Газар
НэрАлбан тушаалГар утас Ажлын утас
Д.Амаржаргал ИТХ-ын дарга 98900698 99380966 70386708
Б.Мянганбаяр Засаг дарга 98030101 99380101 70386507
Д.Энхтөр Засаг даргын орлогч 93045354 70386709
М.Пүрэв Тамгын газрын дарга 93031541 70386707
Б.Баярмаа Дотоод ажил хариуцсан түшмэл 93152639


Гарчиг   
И-мэйл   
Зурвас   
   
Хөвсгөл аймгийн оюутан залуучуудын спортын наадмын дүн гарлаа
Хөвсгөл аймгийн оюутан залуучуудын спортын наадмын дүн гарлаа
Нийтэлсэн: 3 жил өмнө

Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалангийн ивээл дор жил бүр зохион байгуулагддаг Хөвсгөл аймгийн оюутан залуучуудын спортын наадам 2 дахь жилдээ “Алдар” спорт хорооны спорт зааланд энэ сарын 9, 10, 16, 17-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тус наадамд Хөвсгөл аймгийн сум бүрээс 87 баг оролцож авхаалж самбаа, хурд хүчээ уралдууллаа.

Дөрвөн  өдөр үргэлжилсэн "Спортын наадам"-ын дүн: 

1. Сагсан бөмбөг Эрэгтэй
Алт:  Мөрөн сумын “Андууд” баг
Мөнгө: “Сэлэнгэ бүс” баг
Хүрэл: Мөрөн сумын “Хөвсгөл шинэ үе” баг

2. Сагсан бөмбөг Эмэгтэй
Алт: Эрдэнэбулган сумын баг
Мөнгө: Мөрөн сумын “Ийглэс” баг
Хүрэл: Мөрөн сумын “Залуучууд” баг

3. Гар бөмбөг Эрэгтэй
Алт: Их уул сумын баг
Мөнгө: Мөрөн сумын “МГС1” баг
Хүрэл: Мөрөн сумын 2-р сургуулийн баг

4. Гар бөмбөг Эмэгтэй
Алт: Эрдэнэбулган сумын баг
Мөнгө: Мөрөн сумын “Эрчим” баг
Хүрэл: Мөрөн сумын  “МГС2” багууд тус тус медалын болзол хангалаа

5. Шилдэг сагсан бөмбөгийн /Эрэгтэй/ тоглогч: “Андууд” багийн тамирчин Бадралын Лхагвасүрэн
Шилдэг сагсан бөмбөгийн /Эмэгтэй/ тоглогчоор Эрдэнэбулган сумын тамирчин Алтансүхын Энхжаргал
Шилдэг гар бөмбөгийн /Эрэгтэй/ тоглогчоор Их- Уул сумын тамирчин Батхүү
Шилдэг гар бөмбөгийн /Эмэгтэй/ тоглогчоор Эрдэнэбулган сумын тамирчин Мөнхцэцэг нар шалгарлаа

6. Шилдэг хөгжөөн дэмжигч:
Тэргүүн байр: Эрдэнэбулган  сумын хөгжөөн дэмжигчид
Дэд байр: Рашаант сум
Гутгаар байр: Хатгал
Гутгаар байр: Баянзүрх сумын хөгжөөн дэмжигчид хувцасны жигдрэлт, бүрэлдэхүүн, сумын оюутны зөвлөлийн дарга нарын зохион байгуулалт зэрэг үзүүлэлтээр дүгнэлээ.

7. Шилжин явах цомын эзнээр:
Сагсан бөмбөг тэргүүн байрын 10 оноо
Гар бөмбөгийн тэргүүн байрын 10 оноо
Шилдэг хөгжөөн дэмжигч багийн тэргүүн байрын 10 оноо
Шилдэг сагсан бөмбөгийн эмэгтэй тоглогч 3 оноо
Шилдэг гар бөмбөгийн эмэгтэй тоглогч 3 оноо
нийт 36 оноогоор Эрдэнэбулган сум "Спортын наадам 2013"-ын шилжин явах цомын эзнээр шалгарлаа.

Өнгөрсөн жил Их-Уул сум цахиур хагалсан бол энэ жил Эрдэнэбулган сум цахиур хагаллаа.