Харилцах хүснэгт
Хөвсгөл аймгийн Их-уул сумын Засаг Даргын Тамгын Газар
НэрАлбан тушаалГар утас Ажлын утас
Д.Амаржаргал ИТХ-ын дарга 98900698 99380966 70386708
Б.Мянганбаяр Засаг дарга 98030101 99380101 70386507
Д.Энхтөр Засаг даргын орлогч 93045354 70386709
М.Пүрэв Тамгын газрын дарга 93031541 70386707
Б.Баярмаа Дотоод ажил хариуцсан түшмэл 93152639


Гарчиг   
И-мэйл   
Зурвас   
   
Монгол Улсын Ерөнхийлөгчтэй Мянганы сорилтын корпорацын гүйцэтгэх захирал утсаар ярив
Монгол Улсын Ерөнхийлөгчтэй Мянганы сорилтын корпорацын гүйцэтгэх захирал утсаар ярив
Нийтэлсэн: 3 жил өмнө

АНУ-ын Мянганы сорилтын корпорац (МСК)-ын Гүйцэтгэх захирал Дэйна Ж.Хайд 2014 оны 12 дугаар сарын 11-ний орой Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой утсаар ярьж, МСК-ын Удирдах зөвлөл 2014 оны 12 дугаар сарын 10-нд хуралдаж, Монгол Улсыг Мянганы сорилтын сангийн тусламжид 2 дахь удаа хамруулахаар шийдвэрлэснээ албан ёсоор мэдэгдэв.

Дэйна Ж.Хайд МСК нь Монгол Улсын сайн засаглалыг бэхжүүлэхийн төлөөх хүчин чармайлтыг үнэлж энэхүү шийдвэрийг гаргасныг онцлоод цөөн тооны томоохон төсөл хэрэгжүүлэхэд түлхүү анхаарч ажиллахаа мэдээлэв. Мөн МСК-ын тусламжийн хөтөлбөрийг төсөл хэрэгжүүлэх тухайн салбарын эрх зүйн орчин, чадавхийг сайжруулах, Засгийн газрын зүгээс хэрэгжүүлж буй шинэчлэлийн бодлого, арга хэмжээтэй уялдуулахад анхаарна. Чингэхдээ хувийн хэвшлийн оролцоог хангах, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах, бизнес, хөрөнгө оруулалтын орчинг таатай болгохыг зорино гэдгийг дурдав.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж МСК-ын Удирдах зөвлөлийн шийдвэрт талархаж буйгаа илэрхийлээд энэхүү шийдвэр нь Монгол Улс, АНУ-ын харилцаа, хамтын ажиллагааны түвшнийг тодорхойлсон төдийгүй, Монголын ардчилсан хөгжлийг үнэлж дэмжсэн явдал гэдгийг онцлов.

МСК-ын Удирдах зөвлөлийн 12 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаар Монгол, Филиппин, Непалыг тусламжид шинээр хамруулах, Кот д' Ивуар, Сьерра Леоныг  бэлтгэл хөтөлбөрт хамруулах, түүнчлэн өмнөх онд сонгон шалгаруулсан 6 оронтой хамтын ажиллагааг үргэлжлүүлэх шийдвэр гаргасан байна.

Мянганы сорилтын сангийн тусламжид хамрагдах орнууд эхний ээлжинд АНУ-тай хамтран хоёр талын эдийн засагч, судлаачдын оролцоо бүхий судалгааны баг байгуулж, эдийн засгийн судалгаа хийсний үндсэн дээр төсөл хэрэгжүүлэх салбар, чиглэлийг тодорхойлдог. Энэхүү судалгааг дунджаар 4-6 сарын хугацаанд хийдэг бөгөөд гэрээг эцэслэн байгуултал 2 жил гаруйн хугацаа шаардагддаг жишиг байдаг.