засаг даргын мэндчилгээ

       Монгол түмний хоймор нутаг-Хөвсгөл аймгийн Их-Уул сумын цахим хуудаснаа зочлон буй эрхэм ноёд, хатагтай та бүхэнд төрөлх нутгийнхаа нийт ард иргэдийн нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун мэндчилгээг дэвшүүлье.

Төрөлх нутгийн үелзэн тогтсон, сүрлэг сайхан Их-Уул хайрханаараа овоглосон эх орны өнцөг булан бүрт ажиллаж амьдарч байгаа иргэд нутгийн зон олондоо амжилт бүтээл, түүхэн замнал, сумын түүхийн дурсгалт газрууд дэд бүтэц,төсвийн байгууллагууд, нутгийн удирдллагын байгууллагын үйл ажиллагаа, нийгэм эдийн засгийн хөгжил, цаг үеийн мэдээ, мэдээллийг энэхүү хуудаснаас та олж авах болно.

Орчлон ертөнцийн хязгааргүй орон зай мэт интернетийг эзэмшигч таны бие эрүүл ухаан саруул байх болтугай.

Таныг хүндэтгэсэн:

ХӨВСГӨЛ АЙМГИЙН ИХ-УУЛ СУМЫН ЗАСАГ ДАРГА Н.АМАРАА