“ИХ-УУЛ - ХӨГЖИЛ 2018-2027 ” ХӨТӨЛБӨР

 

“ИХ-УУЛ - ХӨГЖИЛ 2018-2027 ” ХӨТӨЛБӨР

БОЛОВСРУУЛСАН ТУХАЙ

 

Сумын ИТХ-н тэргүүлэгчдийн 2018 оны 02-р сарын 12-ны өдрийн 08 тогтоолоор сумын дунд хугацааны хөгжлийн хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийг сумын засаг даргаар ахлуулан 11 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. Мөн Засаг даргын захирамжаар 5 тэргүүлэх чиглэлд 4 ажлын хэсэг томилогдон ажилласан.

 

Их-Уул - Хөгжил 2018-2027 он бодлогын баримт бичгийг боловсруулахад:

  • Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хууль
  • Үндэсний статистикийн хороо – Монгол Улсын статистикийн эмхэтгэлүүд
  •  “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” бодлогын баримт бичиг
  • Хөвсгөл аймгийн “Хөгжсөн Хөвсгөл 2016-2030 он” бодлогын баримт бичиг
  • Их-Уул сумын  газар зохион байгуулалтын төлөвлөгөө
  • Сумын эдийн засаг нийгмийн сүүлийн 5 жилийн үзүүлэлтүүд зэрэг бодлогын баримт бичгийг тус тус ашиглав.

Дунд хугацааны бодлогоо тодорхойлоход иргэд олон нийтийн саналыг тусгах зорилгоор “Малчид тариаланчдын зөвлөлгөөн”, “Малчин эмэгтэйчүүдийн зөвлөгөөн”, “Ойн мэргэжлийн байгууллага, ойн нөхөрлөлүүд, анчдын зөвлөгөөн”, “Ахмад багш нарын зөвлөгөөн”, “Залуу гэр бүлийн зөвлөгөөн”, “Төрийн албан хаагчдын анхдугаар чуулган”-ыг амжилттай зохион байгуулж гарсан саналыг хэлэлцүүлэн эрэмбэлж хөтөлбөрт тусган ажиллалаа. Мөн сумын Засаг даргын зөвлөлийн хурал, иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн хурлаар   тус тус хэлэлцүүлсэн.

Энэхүү бодлогын баримт бичгийн гол цөм нь болсон алсын хараа, эрхэм зорилгыг бид дараах байдлаар тодорхойлж байна.

АЛСЫН ХАРАА: Хүрээлэн буй орчиндоо ээлтэй, хүнлэг, оюунлаг, чадварлаг иргэдтэй, сум орон нутгийнхаа давуу талд түшиглэсэн, бүс нутагтаа хөгжлөөр тэргүүлэгч сум болно.

ЭРХЭМ ЗОРИЛГО: Хүний хөгжлийг эрхэмлэн дээдэлсэн, байгаль орчны тэнцвэртэй байдлыг хангасан, тогтвортой, ногоон эдийн засаг бүхий загвар сум болох эрхэм зорилгыг чиглүүлж байна.

Хөгжлийн тэргүүлэх чиглэлээ Нийгэм, хүмүүний хөгжил, Эдийн засаг, үйлдвэржилт, ХАА- н  хөгжил, Хүрээлэн буй орчны тогтвортой байдал, аялал жуулчлалын хөгжил, Газрын харилцаа, хот байгуулалт, дэд бүтцийн хөгжил, Төрийн оновчтой бодлого зохицуулалтын хөгжил гэсэн таван чиглэлийн хүрээнд томьёолсон бөгөөд зорилго 16, зорилт 61, хэрэгжүүлэх арга хэмжээ 438-ыг тус тус  төлөвлөсөн.

Дунд хугацааны бодлогын баримт бичгийг амжилттай хэрэгжүүлэхэд шалгуур үзүүлэлтүүдээ оновчтой тодорхойлж, хяналт шинжилгээ, үнэлгээг үе шаттайгаар хийж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох нь чухал юм. Иймд  шалгуур үзүүлэлтүүдийг салбар бүрийн зорилт, Мянганы хөгжлийн зорилт, тогтвортой хөгжлийн бодлогуудын хүрээнд өөрийн сумын  онцлог, нөхцөл байдлыг харгалзан тодорхойлж, хоёр хоёр  жилээр хяналт үнэлгээ хийхээр төлөвлөсөн.

            Сумын хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд бодит үр дүнд хүргэх шийдвэр гарган  хөгжлийн зарчим, шаардлагыг чухалчлан ажиллах шат шатны удирдлагуудын хамтын ажиллагаа, төрийн ба төрийн бус байгууллага, иргэний нийгмийн оролцоо нэн чухал тул хөгжлийн бодлого, зорилтоо ард иргэдэд сурталчлан, бүх нийтээрээ санаа бодол, хүсэл эрмэлзлэл, хүч боломжоо нэгтгэн ажиллах нь зүйтэй.

 

 

Их-Уул  сумынхаа  хөгжлийн төлөө хамтдаа

 

Хөвсгөл аймгийн

Их-Уул сумын  Засаг даргын тамгын газар

 

 

 

 

 

 

 

 

ГАРЧИГ

  1. ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГА

 

  • Дэлхий хөгжлийн чиг хандлага
  • Монгол Улсын  хөгжлийн чиг хандлага

 

  1. ИХ-УУЛ СУМЫН ХӨГЖЛИЙН ӨНӨӨГИЙН НӨХЦӨЛ, БАЙДЛЫН ҮНЭЛГЭЭ

 

  1. ИХ-УУЛ СУМЫН ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭ

 

  • Хөгжлийн давуу тал
  • Хөгжлийн сул тал
  • Хөгжлийн боломж
  • Хөгжлийн сорилт ба эрсдэл

 

  1. ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРИЙГ БОЛОВСРУУЛСАН  ҮНДЭСЛЭЛ,  АРГА ЗАМ

 

  1. ИХ-УУЛ СУМЫН АЛСЫН ХАРАА, ХӨГЖЛИЙН ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ

 

  • Алсын хараа
  • Эрхэм зорилго

 

  1.  ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛИЙН ЗОРИЛТУУД

 

  • Нийгэм, хүмүүний хөгжил
  • Эдийн засаг, үйлдвэржилт, ХАА- н  хөгжил
  • Хүрээлэн буй орчны тогтвортой байдал, аялал жуулчлалын хөгжил
  • Газрын харилцаа, хот байгуулалт, дэд бүтцийн хөгжил
  • Засаглалын  бодлого зохицуулалтын хөгжил

 

  1. ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ ҮНЭЛГЭЭ

 

  1. ХҮРЭХ ҮР ДҮНГИЙН НЭГДСЭН ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ

 

  1. ХЭРЭГЖҮҮЛЭХ ОРЧИН, АНХААРАХ АСУУДАЛ

 

 

 

 

ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГА

 

Дэлхийн хөгжлийн чиг хандлага

Дэлхийн орнуудын ирээдүйн хөгжлийн чиг хандлага нь аливаа нөөцийг үр ашигтай зарцуулдаг, байгаль орчны бохирдол, доройтлоос урьдчилан сэргийлсэн, хүлэмжийн хийн ялгарал багатай үйлдвэрлэлийг дэмжсэн, нийгмийн ялгааг арилгаж, ядуурлыг бууруулахын төлөө шинэ эдийн засгийн тогтолцоо бий болгоход чиглэж байна.

Иймээс ихэнх улс орнууд байгальд халгүй хөгжихийн хамт байгалийн гамшгаас сэргийлэх чадамжтай болох, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг үр дагаврыг бууруулах чиглэлд  анхаарлаа хандуулж байна.

Хүн төрөлхтөн өсч үржихийн хэрээр хэрэглээ нэмэгдэж байгаль дэлхийнхээ нөхөн сэргээгддэг баялгийг урьд урьдаас илүү ашиглаж, хүн төрөлхтний хэрэглээ нөхөн сэргээж чадах хэмжээнээс хэтэрч, гамшгийн хэмжээнд хүрчээ.

Бидний зогсошгүй хөдөлгөөний үрээр гарч байгаа хамгийн гол сөрөг үзэгдэл нь нүүрсхүчлийн давхар ислийг агаар мандалд маш ихээр ялгаруулдгийг дэлхийн парламент чухалчлан хөндсөн. Чухамдаа энэ хий нь өнөөгийн дэлхийн дулаарлын гол шалтгаан.

Уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг үр дагавар нь уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн экологийн тогтоцын бүтэц, нөхөн сэргэх чадвар, мөн нийгэм эдийн засгийн хэвийн үйл ажиллагаа, хүний эрүүл мэнд, ая таатай байдалд ихээхэн сөрөг нөлөө үзүүлэх болно.

Тиймээс мэдээлэл, харилцаа, био, нано, роботикс, сансрын зэрэг шинэ технологийг эрчимтэй хөгжүүлж, ялангуяа  шинжлэх ухаан, технологийн хөгжилд ихээхэн хөрөнгө зарцуулан  үр дүнг нь үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт нэвтрүүлэн үр ашгийг дээшлүүлэхийг зорьж байна.

Олон улсад даяарших үйл явцын зэрэгцээ бүс нутгийн болон хоёр талын шинж чанартай худалдаа, эдийн засгийн  хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээрийн сүлжээ тэлж, бүс нутгийг хамарсан үйлчилгээ үйлдвэрлэлийг хөгжүүлэх бололцоо нэмэгдэх хандлагатай байна.

Даяаршиж буй дэлхийн эдийн засгийн  өөрчлөлт,  дэлхийн болон бүс нутгийн  улс төр, эдийн засаг, худалдааны нөхцөл  байдал,  хөгжлийн чиг хандлага, даяаршлын  эерэг болон сөрөг хүчин зүйлсийн нөлөөллийг  зөв тооцож,  хөгжлийн бодлого стратегиа тодорхойлох шаардлага тулгарч байна.

Монгол улсын хөгжлийн чиг хандлага

Монгол улсын нийт хүн ам  2030 он гэхэд 3,6 сая хүрэх төлөвтэй хэдий ч  хүн амын өсөлтийн хурд 2020-2030 онд 1.02 болж буурах хандлага ажиглагдаж байна.

Одоогоор хүн амын боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээгээр хангагдах, нийгмийн үйлчилгээ авах боломж нь эрх зүйн хувьд бүрэн хангагдсан хэдий ч хүний хөгжлийн индекс нь бусад орнуудтай харьцуулахад харьцангуй доогуур буюу нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ хангалттай түвшинд хүрээгүй байна.

Сүүлийн жилүүдийн дотоодын нийт бүтээгдэхүүний салбарын бүтцээс харахад манай улсын эдийн засагт дэлхийн зах зээлийн үнийн өөрчлөлтөөс шууд хамааралтай уул уурхайн олборлолт, байгаль цаг агаарын өөрчлөлттэй шууд хамаарал бүхий хөдөө аж ахуй, импортын төрөл бүрийн барааны бөөний болон жижиглэнгийн худалдаа зонхилж байна.

Монгол  улс уул уурхайн томоохон төслүүдээ эдийн засгийн эргэлтэнд оруулснаар түүнтэй холбогдох санхүү, дэд бүтцийг бий болгох стратегийг баримтлан ажиллаж байна. Ингэснээр түүхий эдийг гадаад зах зээлд нийлүүлэх, тээвэрлэх болон олон улсын зах зээлд гаргах боломж бүрдэж,  уул уурхайн салбарын хөгжилд тулгуурласан аж үйлдвэр хөгжсөн орон болох төсөөлөл харагдаж байна. Энэ утгаараа орчин үеийн шинэ аж үйлдвэрийн цогцолборыг Сайншанд  хотод барих, ижил төстэй төвүүдийг бусад бүс нутагт байгуулах, шинэ төмөр зам, автозам барих, “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

 Энэхүү төсөл хөтөлбөрүүдийн үр дүн нь  Монгол улсын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, техник технологийн хувьд харилцан уялдаатай, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, улмаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн хурдыг нэмэгдүүлэх бөгөөд бүс нутгийн ирээдүйн хөгжлийн хэрэгцээг тодорхой хэмжээгээр хангах төлөв харагдаж байна.

2040 он хүртэлх Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлогод  нийт иргэдийг аз жаргалтай  сайн сайхан амьдрах боломж нөхцөлийг төрөөс бүрдүүлж, иргэдийнхээ  бүтээх чадварын өсөлтийг сайжруулж,  боловсролыг чанаржуулан олон улсын шилдэг жишигт хүргэх, эрүүл мэндийг хамгаалах тогтолцоог сайжруулснаар хүний хөгжлийг хангах бодлогоо тодорхойлсон байна. Мөн уламжлалд нийцтэй, экологид халгүй, технологийг ашиглах, мал аж ахуй газар тариалангийн бүтээмж өндөртэй байх,  Монгол хүний амьдрах орчныг эрүүл, экологийн хувьд тэнцвэртэйгээр хадгалах төрийн бодлого хэрэгжүүлнэ.

Ингэснээр 2040 он гэхэд Монгол хүн бүр амьдралдаа сэтгэл хангалуун, эх орон,  өв соёлоороо бахархдаг, ирээдүйгээ өөдрөгөөр төсөөлдөг, гэр бүлийн хөгжлийг хангасан, иргэд нь хамтаараа хийж бүтээхийн төлөө зүтгэдэг, ажилч хичээнгүй хандлага төлөвшсөн улс болох  хэтийн зорилгыг дэвшүүлж байна.

Хөвсгөл аймаг хөгжлийн  бодлогоо тодорхойлохдоо дээр дурьдсан улс орны хөгжлийн чиг хандлагыг харгалзан үзэж, аймгийн урт хугацааны төлөвлөлтийн хэрэгжилтийн явцад  дараах хүчин зүйлсүүд эерэг болон сөргөөр нөлөөлж болзошгүй гэж тооцож байна.

Улс орны бодлого төлөвлөлтийн  бодитой,  тогтвортой байдал: Монгол улс бодлого, төлөвлөлттэй хөгжих, хөгжлийн бодлогоо шинжлэх ухааны үндэслэлтэйгээр боловсруулах арга хэмжээг 1996, 2007 онуудад авч хэрэгжүүлж байсан. Өнөөдөр 2008 онд батлагдсан “Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого” хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Монгол улсын Ерөнхийлөгч 2013 онд зохион байгуулагдсан  “Том төрөөс Ухаалаг төр рүү” үндэсний зөвлөлдөх уулзалт дээр хэлсэн үгэндээ “Хөгжлийн нэгдсэн бодлого”-той болох асуудлыг онцлон авч үзсэн бөгөөд “Монгол улсын хөгжлийн урт хугацааны бодлого”, Монгол улсын хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль батлагдсан билээ.

Дээрх эрх зүйн зохицуулалт, бодлого төлөвлөлтүүд нь тогтвортой хэрэгжсэнээр орон нутгийн бодлогын хэрэгжилтэнд эерэгээр нөлөөлөх болно.

Улс орны эдийн засгийн тогтвортой хөгжил: Сүүлийн үед Зүүн хойд Азийн  хөгжиж буй зарим орны эдийн засаг хурдтай өсч, эрчим хүчний эх үүсвэр, эрдэс баялгийн түүхий эдийн эрэлт хэрэгцээ огцом нэмэгдсэн нь  уул уурхайн бүтээгдэхүүн экспортын голлох эх үүсвэр болж байдаг Монгол Улсын хувьд зах зээлийн таатай орчин бүрдүүлж байна. Энэ нь цаашдаа  манай орны эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөө үзүүлнэ.

Төсвийн тухай, төсвийн тогтвортой байдлын тухай, өрийн удирдлагын тухай хууль зэрэг эрх зүйн зохицуулалтуудын хэрэгжилтийг хангах, гаднаас ихээр орж ирж байгаа зээл тусламж, хөрөнгө оруулалтуудыг  үр дүнтэй зарцуулах, дотоодын үйлдвэрлэлийг хөхүүлэн дэмжих нь хөгжлийн бодлогын хэрэгжилтэнд чухал нөлөөг үзүүлнэ.

Уур амьсгалын өөрчлөлт, байгаль экологийн доройтол: Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт Монгол оронд мэдэгдэхүйц нөлөөлж, манай улсын эдийн засгийн гол тулгуур болсон хөдөө аж ахуйн салбарт сөргөөр нөлөөлж байна. Агаарын бохирдол, хог хаягдлаас үүдэлтэй орчны доройтлын эсрэг бодитой арга хэмжээг авч, нийтийг хамарсан гамшиг, халдварт өвчин, осол аваар зэрэг эрсдлүүдэд бэлэн байдлыг хангах нь хөгжлийн чухал асуудал юм.

ХӨВСГӨЛ АЙМГИЙН ИХ-УУЛ СУМЫН  ХӨГЖЛИЙН ӨНӨӨГИЙН НӨХЦӨЛ, БАЙДЛЫН ҮНЭЛГЭЭ

        Хөвсгөл аймгийн Их-Уул сум нь 1931 онд үүсэн байгуулагдсан. 202382 га талбай нутагтай үүнээс 83082 га талбайг ой мод эзэлдэг. Сумын нутаг дэвсгэр ерөнхийдөө нам дор, жилийн дундаж дулаан +36 хэм, өвөлдөө -40 хэм хүйтэн, жилд унах тунадас 250-300 мм ба гантай жилдээ 162 мм хүртэл буурна. 2017 оны жилийн эцсийн байдлаар 4129 хүн амтай, 1213 өрхтэй, засаг захиргааны анхан шатны нэгж 5 багтай, 296949 толгой малтай. Улаанбаатар хотоос 575 км зайтай, Булган, Эрдэнэтээр 688 км, аймгийн төвөөс 112км зайтай оршдог.  Хөвсгөл аймгийн Түнэл , Тариалан, Эрдэнэбулган, Рашаант, Тосонцэнгэл, Булган аймгийн Баян-Агт сумдтай тус тус хиллэдэг.

 Сумын засаг дарга түүний тамгын газраас 2012-2017 он хүртлэх сумаа хөгжүүлэх стратегийг боловсруулан сумын ИТХ-р батлуулан үе шаттай хэрэгжүүлсэн билээ.

ЗДТГ- нь тэргүүлэх чиглэл, эрхэм зорилго зорилтуудаа тодорхойлон үйл ажиллагааны стратеги зохион байгуулалтын төлөвлөгөө хөтөлбөртэйгөөр ажиллаж байна. ЗДТГ нь 24 орон тоотой бөгөөд босоо удирдлагатай 10 төрийн албан хаагч буюу нийтдээ 34 албан хаагч төрийн захиргааны  үйлчилгээг иргэдэд үзүүлж байна.

Сумын хэмжээнд  59 аж ахуй нэгж, байгууллага үйл ажиллагаа явуулж байна.

 

НИЙГЭМ. ХҮМҮҮН

Эрүүл мэнд, спорт

Их-Уул сум нь 17 ор бүхий сум дундын эмнэлэг, хувийн эмнэлэг 1, хувийн эмийн сан 1, орон нутгийн өмчийн 1 байгуулагатайгаар 6 их эмч, 5 бага эмч, 8 тусгай мэргэжилтэн, 12 сувилагчтай  эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлж  байна.

Хөдөөгийн баг бүрд бага эмч ажиллаж, сумын төвд өрхийн хэсгийн эмнэлэг 1 ажиллаж байна. Алсын болон ойрын дуудлага гүйцэтгэх 2 авто машинтай, багийн эмч бүр мотоциклтой.

 

 

 

 

 

 

 

Эхийн эндэгдэл сүүлийн жилүүдэд гараагүй харин хүүхдийн эндэгдэл 2013 онд 3, 2015 онд 2, 2016 онд 1 тус тус бүртгэгдсэн байна. 2017 он, 2018 оны 11 сарын байдлаар хүүхдийн эндэгдэл бүртгэгдээгүй болно.

 

Сумын хэмжээнд 2013-2017  оны хүн амын өвчлөлд цусны эргэлтийн эрхтэн тогтолцооны өвчин, амьсгалын эрхтэн  тогтолцооны өвчлөл, хоол боловсруулах тогтолцооны өвчлөл, шээс бэлгэсийн тогтолцооны өвчлөл, мэдрэлийн тогтолцооны өвчлөлүүд  тэргүүлэх шалтгаан болж байна. Сумын хэмжээнд нас баралтыг эрхтэн тотолцоогоор авч үзвэл хавдар, цусны эрхтэн тогтолцооны өвчлөл, осол гэмтлийн өвчлөл тэргүүлэх шалтгаан болж байна.

 

 

Сумын соёлын төвд биеийн тамрын арга зүйч орон тоогоор ажиллаж байгаа нь биеийн тамир спорт болон  нийтийн биеийн тамир чийрэгжилтийг хөгжүүлэх талаар төрөөс баримталж буй бодлого чиглэлийг хэрэгжүүлэхэд дөхөм болж байна.

 

 Аймгийн аварга шалгаруулах тэмцээн

 

 

 

 

 

Боловсрол, соёл

 

Манай суманд боловсролыг 2010-2015 онд хөгжүүлэх  “ОЮУНЛАГ ХӨВСГӨЛ” хөтөлбөр, НҮБын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр Хүүхдэд ээлтэй орон нутаг хөтөлбөрийн хүрээнд “Хүүхдэд ээлтэй сургууль цэцэрлэг”зэрэг хөтөлбөр хэрэгжиж байна.

Сумын  ЕБС-ийн сургуульд  868 хүүхэд суралцаж, нийт 73 багш, ажиллагсад, үүний дотор 51 багш, 22 ажилчин ажиллаж байна. СӨБ-ын цэцэрлэгт 200 хүүхэд хамрагдаж, 17 ажиллагсад ажиллаж байна.

 

Тоон үзүүлэлтийг ангилан харуулбал:

Хамран сургалт оноор, хувиар

 

Хамран сургалт

 

2017-2018 он

 

Бага боловсрол

98,9

Суурь боловсрол

100

Цэцэрлэг

80,0

6 настаны хамран сургалт

100

СӨБ-ын хувилбарт сургалт

43,0

 

 

Сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ хангамж  өнөөгийн байдлаар 720 хүүхдийн хүчин чадалтай сургуулийн байранд 868 хүүхэд хичээллэж 120,6%, 120 хүүхдийн хүчин чадалтай дотуур байранд 170 хүүхэд  амьдарч 141,7%, 125 хүүхдийн хүчин чадалтай хүүхдийн цэцэрлэгт 200 хүүхэд хамрагдаж 160 хувьтай байгаа нь боловсролын чанарт сөргөөр нөлөөлж байна.

Их-Уул сумын Соёлын төв нь1962 онд ашиглалтанд орсон 350 суудал бүхий чулуун барилгатай. Тус барилгад урлагийн тоглолт, дугуйлан,  номын сангийн үйлчилгээ зэрэг соёл урлагийн бүх үйл ажиллагаа явагддаг. Инженерийн төвлөрсөн хангамжтай.

Урлаг соёл, номын сангийн мэдээлэл, биеийн тамир спортын үйлчилгээг иргэд олон түмэнд хүргэх ажлыг  6 орон тоотойгоор хийж гүйцэтгэж байна. Хөдөөгийн иргэд малчид, хүүхэд залуучууд болон нийгмийн бүх давхаргад соёл олон нийтийн ажлаа төрөл бүрийн арга хэлбэрээр зохион байгуулан хүргэдэг. Өнөөдөр манай соёлын байгууллагын хувьд хүний нөөцийн чадавхи хангалтгүй , материаллаг орчин ахуй нь шаардлагын түвшинд хүрээгүй, иргэдийн хүсэн хүлээсэн соёлын үйлчилгээ сэтгэл ханамжийн шаардлагатай түвшинд хийгдэхгүй байгаагаас соёлыг ойлгох үнэлэмж буурч байна . Мөн соёлын байгууллагын ажлын зохион байгуулалт, менежмент, төрийн бус байгууллага, иргэдийн оролцоо, хамтын ажиллагааг сайжруулах,  соёлын төвийн ажиллагсдыг чадавхжуулж  мэргэжлийн сургууль төгссөн боловсон хүчний тоог нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлага байсаар байна.

2017 оны байдлаар соёлын биет бус өвийн өвлөн уламжлагч 18 иргэн, соёлын биет бус өв тээгч 45, хадны бичгийн дурсгал 1, булш, хиргисүүр, оршуулгын дурсгал  46, тахил тахилгын байгууламж 3, эртний хөшөө дурсгал 4 нийт 117 үл хөдлөх дурсгал тоологдоод байна.

Хүүхэд, гэр бүл

 

2017 онд 5 настай 98 хүүхэд байгаагаас СӨБ-ын үйлчилгээнд 5 настангууд 100% хамрагдаж, сумын хэмжээнд нийт хамрагдвал зохих 399 хүүхдээс Цэцэрлэгийн үндсэн бүлэгт 210, хүүхэд харах үйлчилгээнд 10 , зуны гэр цэцэрлэгт  85 хүүхэд, явуулын бүлэгт 24, СӨБ-ын үйлчилгээнд бүгд 319 хүүхэд хамрагдаж  СӨБ-ын хамран сургалт 80%-тай байна.

              ЕБС 6 настныг сургуульд бүрэн хамруулах зорилго тавин 1-р ангид хамрагдах 6 настай 98 хүүхэд хамрагдахаас  97 хүүхэд хамрагдаж/1 сурагч 7 настай орох шалтгаанаар/ 1-р ангийн хамрагдалт 98,9%. ЭЕШ-ийн дундаж оноо  522,7 –той улс, аймаг, хангайн бүсийн дунджаас дээгүүр шалгагдан 3-р байр, мэргэжлийн хичээлийн олимпиадад сургуулиараа 5-р байранд орсон.

 Дотуур байранд амьдарч буй хүүхдийн тоо 160, мэргэжлийн багшийн хангалт 100%, мэргэжлийн зэрэгтэй багш нарын эзлэх хувь 76,6 %-тай байна. Магистр багш- 10, тэргүүлэх багш-20, заах аргач багш-16 болж өссөн.

Бүтэн өнчин хүүхэд-6, хагас өнчин хүүхэд- 67 байíà.

Сумын засаг даргаар ахлуулсан 9 хүний бүрэлдэхүүнтэй Хүүхэд Хамгааллын Хамтарсан багийг 2018 оны ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор шинэчлэн байгуулж төлөвлөгөөний дагуу ажиллаж байгаа ба гишүүн бүр засаг даргатай нууцлалын гэрээ байгуулан хяналт тавьж ажилладаг.

2017 онд 65 иргэн хүлээн авч ганцаарчилсан зөвлөгөөг өгсөн ба зөвлөгөө өгөх өрөөгөөр дамжуулж давхардсан тоогоор 200 гаруй иргэнийг хүлээн авч сургалт мэдээллээр хангаж ажилласан.

Сумын хүүхдийн зөвлөлийг  Засаг даргаар ахлуулсан 11 хүний бүрэлдэхүүнтэй  байгуулан ажлын төлөлөвлөгөө гарган ажиллаж байна.

Хөдөлмөр эрхлэлт

 

         Их-Уул сум нийт 4129 хүн амтай. Үүний 41,5% буюу 1715 хүн эдийн засгийн идэвхитэй хүн ам байна. Суманд 1650 хүн ажиллаж байгаа бөгөөд хөдөлмөрийн насны хүн амынхаа 64,9% эдийн засгийн идэвхитэй хүн амынхаа 67,5%-ийг  эзлэж байна. Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, ажилгүйдлийг бууруулах зорилгоор хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас 6 төрлийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг бөгөөд 2017 онд Их-Уул сумаас 6 иргэн төсөл хөтөлбөрт хамрагдаж ажлын байртай болж өрхийн орлогоо нэмэгдүүлэн ажиллаж байна. Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт 3 иргэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөрт 1 иргэн, залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөрт 1 иргэн, ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг дэмжих хөтөлбөрт 1 иргэн хамрагдсан. Малчлын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт хамрагдсан 3 иргэн тус бүр 5 сая төгрөгийн нийт 15 сая төгрөгийн санхүүжилт авсан бол Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөрт хамрагдсан иргэн 3 сая, залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөрт хамрагдсан иргэн 2 сая төгрөгний санхүүжилтийг авсан. Үүнээс гадна нийтийг хамарсан ажилд 10 хүнийг түр ажлын байраар хангаж 2,8 сая төгрөгийн санхүүжилт хийсэн.

 
 
                   

Үзүүлэлт

Харьцуулалт

2015

2016

2017

2015 дүн

2016 дүн

2017 он

дундаж

 

Ажиллах хүчний оролцоо

Эдийн засгийн идэвхитэй хүн амын тоо

1691

1885

1799

69,7

77,7

72,6

73,3

 

Хөдөлмөрийн насны хүн амын тоо

2424

2425

2475

 

Ажилгүйдлийн түвшин

Ажилгүй иргэдийн тоо/ИАХ/

314

290

541

18,5

10

30

19,5

 

Эдийн засгийн идэвхитэй хүн ам тоо

1691

1885

1799

 

Хөдөлмөр эрхлэлтийн түвшин

ажиллагчдын тоо

1635

1764

 1709

96,6

93,5

94,9

95

 

Эдийн засгийн идэвхитэй хүн ам

1691

1885

1799

 

 

Нийгмийн халамж хамгаалал

 

Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар нь Халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хүрээнд 69 төрлийн үйлчилгээ үзүүлдэг бөгөөд эдгээр нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настан, жирэмсэн эх зэрэг зорилтот бүлэгт чиглэдэг үйлчилгээнүүд байдаг.

Халамжийн үйлчилгээний төрөл

Хамрагдаж буй хүний тоо

1

Халамжийн тэтгэвэр

42

2

Тэжээгчээ алдсаны тэтгэмж

22

3

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн болон бүтэн өнчин хүүхдийн асаргаа

22

4

Хөгжлийн бэрхшээлтэй иргэний асаргаа

35

5

Ахмад настны асаргаа

67

6

Жирэмсэн эхийн тэтгэмж

45

8

Алдарт эхийн 1,2-р одон

371

9

Хүнсний эрхийн бичгийн үйлчилгээ

75

10

Насны хишиг

195

Халамжийн зарим үйлчилгээг хүснэгтээр харуулсан байдал.

Эдгээр үйлчилгээнээс гадна онцгой тохиолдлын болон мөнгөн тэтгэмж, ихэр хүүхдийн тэтгэмж, өрх толгойлсон эх эцэгт олгох тэтгэмж, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг магадлан итгэмжлэгдсэн рашаан сувилалд хөнгөлөлттэй үнээр амраах /жилд 1 удаа/, хөл, гар, шүдний портез, сонсох, харах эрхтэний ортопедийн үнийг хөнгөлөх /3-5 жил тутуамд 1 удаа/, Тэжээн тэтгэх хүүхэдгүй, эсхүл хууль ёсны тэжээн тэтгэгч нь дэмжлэг туслалцаа үзүүлэх боломжгүй ахмад настан болон хөдөлмөрийн чадвараа 80% ба түүнээс хувиар алдсан хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг түлшний хөнгөлөлтөнд хамруулах /жилд 1 удаа/, ажиллаж байсан аж ахуй нэгж, байгууллага нь дампуурсан буюу татан буугдсан, түүнчлэн өөр орон нутгаас шилжиж ирсэнээс харьяалах байгууллага, аж ахуй нэгж байхгүй болсон ахмад настанд хүндэтгэл үзүүлэх /жилд 2 удаа/ зэрэг үйлчилгээг үзүүлж байна.

 

ЭДИЙН ЗАСАГ, ҮЙЛДВЭРЛЭЛ, ХӨДӨӨ АЖ АХУЙ

 

Эдийн засаг, төсөв санхүү

 

2017 оны Их-Уул сумын орон нутгийн төсвийн нийт орлого 276,9 сая төгрөг, төсвийн нийт зарлага 2176,5 сая төгрөгт хүрсэн.  Сумын төсвийн зарлагын 12,7 хувийг төсвийн орлого эзэлж байна.

 

Татварын нийт орлого  /оноор, сая төгрөг/

Орлогын төрөл

2013 он

2014 он

2015 он

2016 он

2017 он

 

1.Орон нутгийн төсвийн орлого

54,7

74,8

71.44

75,1

104,1

 

1.1 Татварын орлого

46,5

62,4

58.74

69,2

89,9

1

Орлого тодорхойлох боломжгүй иргэний орлогын албан татвар

0,3

0,3

0,2

0,0

0,0

2

Хувиараа аж ахуй эрхэлсэний орлогын албан татвар /Үйл ажиллагааны орлого/

8,2

24,4

22.6

24,7

13,6

3

Суутгагчийн хувь хүнд олгосон орлогоос суутгасан татвар / Шууд бус орлого/

7,5

4,5

2.9

4,9

23,7

4

Үл хөдлөх хөрөнгө борлуулсны орлогын албан татвар

0,3

0,5

0,0

0,1

0,0

5

Бууны албан татвар

0,5

0,6

0,4

4,1

4,0

6

Агнуурын нөөц ашигласны төлбөр

0,0

0,0

0,2

0,4

0,3

7

Ашигт малтмал бусад байгалийн баялаг  ашигласны төлбөр

0,0

0,0

0,0

0,0

0,0

8

Түгээмэл тархацтай аш/малтмал төлбөр

0,1

0,1

0,5

0,4

0,1

9

Улсын тэмдэгтийн хураамж

4,3

4,1

4,1

4,9

4,9

10

Байгалийн ургамал ашигласны төлбөр

0,2

0,2

0,04

0,1

0,4

11

Рашаан ,ус ашигласны төлбөр

0,2

0,4

0,4

0,5

0,5

12

Ойгоос мод түлээ  ашигласны төлбөр

24,9

27,3

27,4

29,1

36,1

13

Газрын дуудлага худалдаа

0,0

0,0

0,0

0,0

6,3

14

1.2 Татварын бус орлого

8,2

12,4

12.7

5,9

14,3

15

Татварын хүү торгууль

6,5

5,0

6,1

2,2

1,8

16

Бусад орлого

1,7

7,4

4,0

3,7

12,0

17

Төрийн болон ОНӨ-д бүртгэлтэй хөрөнгө борлуулсны орлого

0,0

0,0

2,6

0,0

0,5

 

2. Аймгийн төсвийн орлого

139,2

157,6

158,4

157,8

172,8

1

Facebook messenger