сумын засаг даргын "Хөгжлийн хөтөч" хөтөлбөрийн 2018 оны биелэлт

 

ХӨВСГӨЛ АЙМГИЙН ИХ-УУЛ СУМЫН  ЗАСАГ ДАРГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ

 “ХӨГЖЛИЙН ХӨТӨЧ” ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ БИЕЛЭЛТ

2018.12.10.

Дэс дугаар

Арга хэмжээ

Хугацаа

Шаардагдах хөрөнгийн хэмжээ /сая. төг/

 

 

 

 

Биелэлт ттт

Хувь

Хэрэгжүүлэх байгууллага

Зурцуулсан  хөрөнгө

”ЭРҮҮЛ ИРГЭН-ЭРХЭМ БАЯЛАГ”

1.1.1 Хувь хүн, гэр бүл , ААН, бусад салбар дундын  оролцоотой хүн амын эрүүл мэндийг, хамгаалж дэмжих

1.1.1

Хүн амын эрүүл мэндийг хамгаалах, дэмжихэд "САЛБАР ДУНДЫН ТҮНШЛЭЛИЙН БОДЛОГО"-ыг  сумын хэмжээнд хэрэгжүүлж,  эрүүл мэндийн төвийн зардлыг НЭМ-ийн хөтөлбөрийн зардлаас тооцох асуудлыг шийдвэрлэнэ.

2016-2020

 

 

СДЭ -ийн дарга.

-

СДЭ-ийн нийгмийн эрүүл мэндийн зардлыг аймгийн ЭМГ-ын дарга М.Үүрийнбаярын баталсан  эрүүл мэндийн хөтөлбөр,стратегийн нэгдсэн төлөвлөгөөний дагуу  хувиарлан сумын ИТХ-аар оруулан 2017 оны 02 сарын 07-ны 10 тоот тогтоолоор батлуулан ажиллаж байна. 2018 оны 02 сарын 12 -ны сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлын 10 тоот тогтоолоор батлуулан зарцуулж ажилласан.  Их-Уул сумын иргэдийн төлөөлөгчдын хурлын тургүүлэгчдийн Эрүүл мэндийн хөтөлбөр, стратегийг хэрэгжүүлэхэд нийгмийн эрүүл мэндийн зардлаас 5500000 төгрөгийг тусгаж ирүүлснийг  Их-Уул сумын иргэдийн төлөөлөгчдын хурлын тургүүлэгчдийн 2017 оны 02 сарын 07-ны 10 тоот тогтоолоор батлуулан ажиллаж байна.

 

100

2.2.2

Зоонозын халдварт өвчин шинэ болон дахин сэргэж буй халдварт өвчний үед ажиллах, бэлэн байдлыг хангах дадлагажуулах  үзүүлэх, сургалтыг зохион байгуулна.

2016-2020

 

СДЭ -ийн дарга.

 

-

Зоонозын халварт өвчин шинэ болон дахин сэргэж буй халварт өвчний үед бэлэн байдлыг хангаж ажиллах ажлын график гарган эмч, мэргэжилтэн, ажилтан нарыг тахлын хамгаалах хувцас өмсгөх, тайлах дараалыг 2 удаагийн сургалтаар 18 хүнийг хамруулан зааж, дадлагажуулан ажиллаж байна. 2018 онд зоонозын халдварт өвчин шинэ болон дахин сэргэж буй халдварт өвчний үед ажиллах, бэлэн байдлыг хангуулах зорилгоор яаралтай тусламжийн эм, эмнэлгийн хэрэгслийн бэлэн байдлыг хангуулж, онцгой  үеийн бэлэн байдалд дуудагдах багийн хуваарийг 3 ээлжээр гарган, 3 удаагийн сургалтад 29 хүнийг хамруулсан. Үр дүн: Онцгой нөхцлийн үед хэрэглэгдэх эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, хүний нөөц,  машин тоног төхөөрөмжийн хангалт 100%, үзүүлэх сургалтыг жилд тогтмол зохион байгуулдаг болсон.

 

 

100

3.3.3

Эрүүл мэндийг дэмжих чиглэлээр эрүүл  гэр бүл, байгууллага, баг, сум болох хөдөлгөөнийг өрнүүлж дэмжин, сурталчлах замаар олны хүртээл болгон дэлгэрүүлж , эрүүл аюулгүй орчин бүрдүүлэх, хүнийн зан үйлтэй холбоотой өвчлөлөөс сэргийлэх ажилд байгууллага хамт олны оролцоог нэмэгдүүлнэ.

2016-2020

 

 

СДЭ, Сумын ЗДТГ.

-

Эрүүл мэндийг дэмжих чиглэлээр албан байгууллагуудын холбогдох мэргэжилтэн,албан хаагч нарт зөвлөмж өгч ЭМД-гч байгууллага болох талаар сурталчилсан. Эрүүл мэндийг дэмжигч өрхийн шалгуурыг СДЭ-ийн цахим хаяганд байршуулан сурталчилж байна.ЭМД-гч өрх болохоор 10 өрх одоогоор бүртгүүлэн ажиллаж байна. Эрүүл аюулгүй орчин бүрдүүлэх, хүнийн зан үйлтэй холбоотой өвчлөлөөс сэргийлэх ажилд байгууллага хамт олон идэвхтэй хамтран оролцож байна.  ЕБСургууль нь Улсын ЭМД-гч сургууль, СӨББайгууллага нь аймгийн ЭМД-гч байгууллагын I зэрэг, СДЭ нь 2018 онд аймгийн ЭМД-гч байгууллагын II зэрэглэлийн  болзол хангасан. 2018 онд СДЭ, ЗДТГ эрүүл мэндийг дэмжигч байгууллага болох төлөвлөгөө гарган ЭМГ-ын холбогдох мэргэжилтэнд хүргүүлэн  ажилласан. ЭМД-гч 30 өрх  байдаг ба 2018 онд ЭМД-гч өрх болохоор бүртгүүлэн болзол хангасан 5 өрх байна.

 

70

4.4.4

5 хүртэлх насны хүүхдийн эцэг эх асран хамгаалагчдад сургалт зохион байгуулна.

2016-2020

 

СДЭ- ийн дарга.

-

0-23 сартай хүүхдийн 257 /давхардсан тоогоор /эцэг, эх, асран хамгаалагч нар сургалт зөвлөгөөнд хамрагдсан байна.Сургалт  зөвлөгөөг НЭМ, дархлаажуулалт, хүүхдийн өрөө болон баг, хороогоор хүрч үйлчлэн хүргэж байна.2-5 насны хүүхэдтэй өрх гэр бүлд СӨББайгууллагатай хамтран сургалт зохион байгуулан ажилладаг.Сумын соёлын төв, спорт заланд тус бүр 1 удаа 141 эцэг, эхчүүдийг сургалтанд хамруулсан байна. Мэдлэгийн түвшин дунджаар 50-89% болж дээшилсэн.

2018 онд тус суманд 0-59 сартай хүүхэдтэй эцэг,эх 389 байгаа ба сургалтанд давхардсан тоогоор 697 эцэг, эх ,асран хамгаалагч хамрагдсан. Нийт 37 удаагийн сургалт явагдсанаас анх удаа сургалтанд хамрагдсан 401,давтан хамрагдсан 296 эцэг, эх, асран хамгаалагч байна. 855 ширхэг гарын авлага түгээсэн байна.Давхардсан тоогоор 654 эх, 6 эцэг, бусад асран хамгаалагч 52 хүнд зөвлөгөө өгч ажилласан.

Сургалтын өмнөх мэдлэгийн дундаж 62,6%,сургалтын дараах мэдлэгийн дундаж 81% болсон байна. Мэдлэгийн ахиц 18,4%-тай байна.

 

 

70

5.5.5

Сурагч, өсвөр үеийнхний өвөрмөц хэрэгцээнд нийцсэн эрүүл мэндийн зөвлөгөө, сургалт суртчилгаа зохион байгуулна. /6-19 нас/

2016-2020

 

СДЭ -ийн дарга.

-

Эрүүл мэндийн газар, Боловсрол, соёл, урлагийн газрын дарга нарын 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн А/06/41дүгээр хамтарсан тушаалын дагуу эрүүл мэндийн сургалт, сурталчилгааг төлөвлөгөөний дагуу ЕБС-ын эмч,багш,нартай  хамтран 2,3дугаар сард 1-5 ангийн 17 багшид “Амны хөндийн эрүүл мэнд, шүдний бүтэц, үүрэг, шүд цоорох өвчин, түүнээс урьдчилан сэргийлэх боломж, шүд угаах аргачилал” сэдвээр,4,5 дугаар сард 1-5 ангийн 17 багшид “Зохистой хооллолт эрүүл мэндэд тустай”,”Осол гэмтэл түүнээс сэргийлэх нь” сэдвээр сургалт орж сургагч багш бэлтгэн, тэд нараар дамжуулан ангийн сурагчид болон эцэг эхчүүдэд сургалт оруулан эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлж, зөв дадал хэвшлийг эзэмшүүлэх зорилготой ажиллаа.Эхний 5 сарын байдлаар хүүхдүүдийн мэдлэг суурь түвшнээс  тухайн сэдвүүдээр 8.1%-иар нэмэгдсэн байна.  ЕБС-иас гадуурх  давхардсан тоогоор 6-19 насны 55 хүүхдэд амны хөндийн эрүүл мэнд,архи тамхи,осол гэмтлээс сэргийлэх чиглэлээр сургалт орсон.Сургалтын өмнөх мэдлэгийн дундаж  37,6 %-тай байсан бол сургалтын дараа 66% болж 28.4%-иар нэмэгдсэн үр дүнтэй байна.67  хүүхдэд дэлгэцийн донтолт,ханиад томуунаас сэргийлэх талаар сургалт сурталчилгаанд хамруулан гарын үсгээр баталгаажуулсан байна.Мэдлэгийн дундаж хувь сурталчилгааны өмнө 49% бол дараа нь 78 % болж  29%-иар нэмэгдсэн байсан бол 2-р улиралд 30 хүүхэд хамрагдаж 37.5%-иас 74.5% болж мэдлэг нь дээшилсэн байна.

2018 онд эрүүл мэндийн сургалт, сурталчилгааг төлөвлөгөөний дагуу ЕБС-ын эмч,багш, нартай  хамтран ажиллаж ирлээ. ЕБС-ийн эмч 1-5-р ангийн 16 бүлгийн 472 -542  хүүхдэд "Зохистой хооллолт" сэдвээр сургалт орж сургалтын өмнөх мэдлэг 57,1%, сургалтын дараах мэдлэг 67,8% болж нэмэгдсэн.

1-5-р ангийн 472-542  хүүхдэд "Осол гэмтэл" сэдвээр сургалт орж сургалтын өмнөх мэдлэг 58,9% сургалтын дараах мэдлэг 72,1% болсон.

 6-9-р ангийн 10 бүлгийн 277-291  хүүхдүүдэд "Бие махбодид гарах өөрчлөлтүүд" сэдвээр  сургалт орж сургалтын өмнөх мэдлэг 56.4%, сургалын дараах мэдлэг 64,2% болсон.

Мөн 6-9-р ангийн 278 хүүхдэд "Архи тамхи" сэдвээр сургалт хийж сургалтын өмнөх мэдлэг 64.2%, сургалтын дараах мэдлэг 74.2% болсон.

10-12-р ангийн 7 бүлгийн 164 хүүхдэд  "НҮЭМ ба гэр бүл төлөвлөлт" сэдвээр сургалт орж мэдлэг 60,2%-68 % болсон.

10-12-р ангийн 167 хүүхдэд "Сэтгэцийн эрүүл мэнд" сэдвээр сургалт орж мэдлэг 61.6%-71.1% болсон .

Сургалтын нэгдсэн мэдлэгийн ахиц  дунджаар   59,7% - 69,7% болж  10%-иар ахисан.

70

6.6.6

Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдэд " "Эсэн мэнд амаржихуй" сургалтыг нэгдсэн удирдамжийн  дагуу зохион байгуулна.

2016-2020

 

СДЭ -ийн дарга.

-

Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдэд " "Эсэн мэнд амаржихуй" сургалтыг нэгдсэн удирдамжийн дагуу зохион байгуулан ажиллаж байна.Зорилтот насны  427  эмэгтэйгээс 2-р улиралд 113 жирэмсэн болон НҮ-н насны эмэгтэй хамрагдаж мэдлэгийн суурь түвшин болох 45.5 %-иас 71% болж  25.5%-иар дээшилсэн байна. 2018 онд 1014 нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүд хамрагдахаас 28 удаагийн сургалтанд 714  эмэгтэй буюу 71% нь хамрагдсан.Үүнээс жирэмсэн эх 87 хамрагдсан байна.Давхардсан тоогоор 40 төрлийн сэдвээр сургалтыг зохион байгуулж ,13 төрлийн 319 ширхэг гарын авлагыг түгээсэн. 

Эхний 11 сарын байдлаар сургалтын өмнөх мэдлэгийн дундаж 62,6%,сургалтын дараах мэдлэг 82,5% болсон байна. Мэдлэгийн ахиц 19,9%-тай байна                                                                

 

70

7.7.7

15-60 насныханд  халдварт бус өвчнөөс сэргийлэх  мэдлэг, хандлага, дадлыг төлөвшүүлэх мэдээлэл сургалт сурталчилгааг зохион байгуулна.

2016-2020

 

СДЭ -ийн дарга.

-

15-60 насныханд халдварт бус өвчнөөс сэргийлэх мэдлэг, хандлага, дадлыг олгох сургалтанд 329 иргэн хамрагдаж 14 төрлийн гарын авлагыг олшруулан хэвлэж 413 ширхэгийг тараасан байна.Иргэдийн мэдлэг 55,9%-иас 80% болж 24.1%-иар нэмэгдсэн байна.

2018 онд 15-60 насны 2565 иргэн хамрагдахаас эхний 11 сарын байдлаар 44 удаагийн сургалтанд 1778 иргэн хамруулан ажилласан. Үүнээс эрэгтэй 588,эмэгтэй 1190  хамрагдсан.                                                                                            

Анх удаа сургалтанд хамрагдсан 1112, давтан сургалтанд хамрагдсан 666 хүн байна.22 төрлийн 1065 ширхэг гарын авлагыг хэвлэн олшруулж түгээсэн. 303 иргэнд тухайн сургалтын хүрээнд зөвлөгөө өгсөн байна. Сургалтын өмнөх мэдлэгийн дундаж 60,7%-тай,сургалтын дараах мэдлэгийн түвшин 11 сарын дунджаар  82,7%-тай дүгнэгдлээ.

70

8.8.8

Иргэний эрүүл мэндийн боловсролыг сайжруулах  "21 дадал"  арга хэмжээг орон нутгийн санхүүгийн эх үүсвэрээр үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.

2016-2020

 

СДЭ -ийн дарга.

-

Иргэний эрүүл мэндийн боловсролыг сайжруулах  "21 дадал"  арга хэмжээний хүрээнд МСС-г тогтмол зохион байгуулж зөвлөгөө өгөн ажиллаж байна.Нөөцөнд байсан “Заавал хэвшүүлэх 21 дадал”номыг 21 өрхөд олгоод байна.

2018 онд 21 дадал арга хэмжээний хүрээнд мэдээлэл сургалт сурталчилгааг үргэлжлүүлэн хийж байна.16 дадлыг өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан хэвлэн олшруулж  29 өрхөд түгээсэн байна.

70

9.9.9

Бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих сумын төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлнэ.

2016-2020

 СДЭ -ийн дарга, ЗДТГ.

-

2017-онд нийт 16-зааллтай хүүхдийн тусламж үйлчилгээг сайжруулах үйл ажиллагааны төлөвлөгөө гарган ажиллаж байна. 0-5насны нийт 470-хүүхдийн судалгааг шинэчлэн гаргаж эцэг эхчүүдэд өвчлөлөөс урьдчилан сэргийлэх сургалт сургталчилгааг явуулж, багийн болон хороо хариуцсан эмч нарын хүүхдийн эргэлтын чанарыг сайжруулснаар эхний хагас жилийн байдлаар 0-5 насны хүүхдийн өвчлөлд хүндрэл, эндэгдэл гаргалгүй аимжилттай ажиллаж байна.

2018 онд 0-5насны нийт 389 хүүхдийн судалгааг шинэчлэн гаргаж эцэг эхчүүдэд өвчлөлөөс урьдчилан сэргийлэх сургалт сургталчилгааг явуулж, багийн болон хороо хариуцсан эмч нарын хүүхдийн эргэлтын чанарыг сайжруулснаар  0-5 насны хүүхдийн өвчлөлд хүндрэл, эндэгдэл гаргалгүй ажиллаж байна. Энэ ондшинээр хэрэгжсэн 18 сартай хүүхдүүдийнбие махбодийн өсөлт, хөгжлийн байдлыг үнэлэх үзлэгт хамруулж, хамрагдвал зохих 61 хүүхдээс 59 хүүхэд хамруулсан. Үзлэгийн 1 хүүхэд өсөлтйн хоцролт -1 үзүүлэлтэй илэрснийг хооллолтын зөвлөгөө өгөн хянаж өсөлт хоцролтыг арилгасан. Хамрагдвал зохих хүүхдүүдээс 2 хүүхэд /1 хүүхэд тариалан суманд үзлэгт хамрагдаж, 1 хүүхэд Улаанбаатар хотруу шилжсэн/ үзлэгт хамрагдаагүй өөр аймаг суманд шилжсэн байна. Үзлэгт хамрагдсан 59 хүүхэд нь эцэг эх асардаг ба нүдний хараа, сонсгол, бусад эрхтэн тогтолцооны өөрчлөлтгүй байсан ба 1 хүүхэд зүрхний гажигтай ЭХЭМҮТ-ийн зүрхний тасгийн эмчийн хяналтанд байдаг. Үзлэгийн явцад хүүхдийн хөгжлийн хоцрогдолтой хүүхэд илрээгүй. Үзлэгт хамрагдсан 59 хүүхдэд ОНБТБ-ийг 3540ш, 5,11 сард үзлэгт хамрагдсан 12 хүүхдэд А аминдэм 200000 ОУН уулгасан.  18 сартай хүүхдийн үзлэгт хамруулснаар хүүхэд нэг бүртэй тулж харьцаж хүүхдийн өсөлт хөгжилтийн явц, хооллолтын байдал, аминдэм, бичил тэжээлийн хэрэглээ, эцэг эхийн асаргаа зэргийг үнэлэж, цаашдын хүүхдийн асаргаа сувилгаа, хооллолтын зөвлөгөөг нэг бүрчлэн өгсөн үр дүнтэй ажил болсон. Мөн нэг сайн тал нь хүүхдийн өсөлт, хөгжлийн байдлыг үнэлэж, өвчин эмгэгийг эрт илрүүлж шаардлагтай тохиолдолд шатлалын тусламжийг үзүүлэх боломж бүрдэж байна. 0-5 насны эрсдэлт бүлэгт амьдардаг 116 хүүхдийн судалгааг гаргаж  эрүүл мэндийн чиглэлийн тусламж үйлчилгээг 100% хүргэсэн. эрсдэлт бүлэгт амьдардаг хүүхдүүдийг багийн эмчийн хяналтанд тогтмол байлгаж зөвлөгөө өгч ажиллаж байна. 0-5 насны эрсдэл өндөртөй 3 хүүхдийг хяналтад авч эмнэлэгт 10 хоног хэвтүүлэн эмчилсэн. Зуны сувилалд эрсдэлт бүлэгт амьдардаг 13 хүүхдийг  хамруулж сувилгааны хоолоор үйлчилсэн байна.

100

10.10.10

Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрүүл мэндийг хамгаалах,  дэмжих үйл ажиллагааг эрчимжүүлнэ.

2016-2020

 

СДЭ-ийн дарга.

-

Манай эмнэлэг нь ХБИргэдээ улирал тутам урьдчилан сэргийлэх үзлэгт бүрэн хамруулж , 56 ХБИргэн, 5 хүүхэдийг хэвтэн эмчилсэн бөгөөд, групп сунгах, асаргаа авах зэрэг бичиг баримтыг цаг тухайд нь хоцрогдолгүй хийж өгч, хорооны сувилагч нар сар тутам эргэлт хийн хянаж байна.мөн уламжлалт нөхөн сэргээх эмчилгээнд 48 ХБИ хамрагдаж, бүх төрлиийн бариа засал, бумба, шарлага эмчилгээнд дахин давтан эмчлүүлж, мөн гэрээр асаргаа сувилгаа бариа засалд 2 иргэн хамрагдсан байна.

2018 онд хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрүүл мэндийг хамгаалах, дэмжих үйл ажиллагааг эрчимжүүлнэ. П.Энхжаргал 2016-2020 СДЭ-ийн дарга. - Урьдчилан сэргийлэх үзлэгт 100% хамруулж В, С вирустай 36 хүний 12 нь эм ууж байна. Уламжлалт нөхөн сэргээх эмчилгээнд хөгжлийн бэрхшээлтэй 64 иргэн ,чийрэгжүүлэлт дасгал хөдөлгөөнд 20 хүн хамрагдсан байна. Сар бүр 18 сартай хүүхдүүдийг үзлэгт хамруулж байгаа бөгөөд нийт 71 хүүхэд хамрагдсан ба одоогоор илэрсэн бэрхшээл үгүй байна. Гэрээр хэвтэрт байдаг иргэдийг асран сувилах үйл ажиллагааг сайн дурын идэвхтэн , туслах сувилагч нартай хамтран амжилттай зохион байгууллаж , амин үзүүлэлт үзэх , хэсэгчилсэн угаалаг цэвэрлэгээ , асаргаа сувилгаа , бумба тавих, бариа засал хийж нийт 17 хөгжлийн бэрхшээлтэй ахмадад тусламж үйлчилгээ үзүүлсэн байна. Аж ахуй албан байгуулагуудийн дунд “ НЭГ БАЙГУУЛЛАГА – НЭГ АХМАД НАСТАН “ Аян өрнүүлж Байгууллагууд тухайн өрхүүдийг өөрсдөө сонгон авч нийт 8 өрхийн 11 ахмад болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд , 3 өнчин хүүхэд хамрагдаж, сэтгэл санааны болон эд материалын тусламжийг нийт 14 хүнд хүртээж , эрүүл мэндийн тусламж үйлчилгээ асаргаа сувилгаа , бүх биеийн бариа, бумба, эмийн эмчилгээ, хөнгөлөлтэй эмээр 4 ахмад үйлчлүүлсэн. Хөдөлмөр, халамж үйлчилгээний албанаас асаргааны тэтгэмжид 2 ахмад, түлээ түлшний хөнгөлөлтөнд 1 өрхийг хамруулахаар шийдвэрлэж олгосон. Тайланг 7 байгууллагаас хугацаанд нь авч дүгнэж , удирдамжийн дагуу 3 байгууллагыг шалгаруулж , шагнаж урамшуулсан. Үүнд : 1-р байранд Соёлын төвийн хамт олонд “Өргөмжлөл , 70000 төгрөг 2-р байранд ЗДТГ –ийн хамт олонд “ Өргөмжлөл ,50000 төгрөг 3-р байранд Хаан банкны хамт олонд “ Өргөмжлөл, 30000 төгрөг Аяны үйл ажиллагааг дүгнэн СДЭ-ийн дарга Д.Болд-Эрдэнэ эмч 2018 оны 10 сарын 01- ны өдөр “Ахмадын баярын “Дуун цэнгүүн “ дээр гардуулан өгч урамшуулж сайшаан ажилласан.

100

                                         1.1.2 Хүн амыг өвчлөлөөс урьдчилан сэргийлж, тандах, эрт илрүүлэх бодлогыг хэрэгжүүлэх

1.11.11

Элэгний хатуурал, хорт хавдраас сэргийлэх “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

2016-2020

 Сумын ЗДТГ, СДЭ -ийн дарга.

-

Элэг бүтэн монгол хөтөлбөрийн нээлтийг засаг дарга Н.Амараа болон ИТХ-н дарга Б.Лхагважав нартай хамтран нээлтийг хийсэн. ИТХ-аар ажлын төлөвлөгөөгөө батлуулан Засаг даргаар ахлуулан багийн дарга нар болон иргэд нийтийн хурлын дарга, нийгмийн даатгалын байцаагч нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдан ажил эрчимтэй хийгдэж байна.

2018 онд элэг бүтэн монгол хөтөлбөрийн хүрээнд 15-39 нас,  40-65 насны иргэдийн судалгааг  тус бүр  баг багаар гаргаж эхний 11 сарын байдлаар 40-65 насны  712, 15-39 насны 574 хүн үзлэгт тус тус  хамрагдсан. Үзлэг шинжилгээнд хамрагдсан 40-65 насны  иргэдээс В вирустай 83, С вирустай 74 хүн, 15-39 насанд В вирустай 44-н хүн бүртргэгдэж, С вирустай 6 хүн бүртгэгдсэн байна. Эхний 11 сарын байдлаар элэг бүтэн монгол хөтөлбөрийн хүрээнд 40-65 хамрагдвал зохих иргэдийн 63,9% хамрагдсан байна.15-39 насны иргэдийн хамрагдалтын хувь 37.2%-тай байна.                         11 сарын байдлаар 40-65 насны Хепатит В, С вирустай иргэдийн оношлогоог элэг бүтэн монгол цахимд эерэг гарсан нийт 157  хүний  иргэний үзлэг асуумж, шинжилгээний хариуг оруулж баталгаажуулсан. 15-39 насны үзлэг шинжилгээнд хамрагдан  эерэг гарсан  50 хүний мэдээллийг цахим мэдээлэлд оруулж  баталгаажуулсан.

Хөтөлбөрийн хэрэгжилт 97.5%-тай дүгнэгдсэн.

100

2.12.12

Зонхилон тохиолдох халдварт бус өвчний 5 төрлийн / Артерийн даралт ихсэх, Чихрийн шижин, Элэгний өмөн, умайн хүзүүний өмөн, хөхний өмөн /эрт илрүүлэг үзлэгүүдийг үргэлжлүүлэн тогтвортой зохион байгуулна.

2016-2020

 

Сумын ЗДТГ, СДЭ -ийн дарга.

-

2017 оны 5 сарын байдлаар артерийн гипертензи эрт илрүүлэг үзлэг, Чихрийн шижин өвчний эрт илрүүлэг үзлэгт нийт 190 хүн анх хамрагдаж, хамрагдвал зохих хүн амын 34.5%-ийг хамрагдуулсан байна. Нийт үзлэгт хамрагдсан хүний 45.7% эрэгтэй, 54.2% нь эмэгтэй байна. Артерийн гипертензийн давтан үзлэгт 7 хүн хамрагдаж  даралт ихсэх өвчнөөр баталгаажсан 7 хүн бүртгэгдсэн байна.   Элэгний хавдар эрт илрүүлэх үзлэгт 35 хүн хамрагдаж , хамрагдвал зохих хүн амын 7,9 хувийг эзлэж байна. Хөхний хавдар илрүүлэх үзлэгт 289  эмэгтэй хамрагдаж , хамрагдвал зохих эмэгтэйчүүдийн 67.5%-ийг эзлэж байна. Умайн хавдар илрүүлэх үзлэгт 126 хүн хамрагдаж, хамрагдвал зохих эмэгтэйчүүдийн 92.6% нь хамрагдсан байна. 

2018 оны 11 сарын 30-ны байдлаар артерийн гипертензи эрт илрүүлэг,чихрийн шижин өвчний эрт ирлүүлэг үзлэгт 1137 иргэн хамрагдахаас 940 хүн хамрагдаж,хамрагдвал зохих хүн амын 82,67 %-ийг хамруулсан байна. Давтан үзлэгт 27 хүн хамрагдаж артерийн гипертензи өвчнөөр оношлогдон даралт ихсэх өвчнөөр шинээр онош баталгаажсан байна.Чихрийн шижин өвчний давтан үзлэгээр 2 хүн шинжилгээнд хамрагдан онош батлагдан хяналтанд орсон.

2018 онд хөхний хавдар илрүүлэх үзлэгт 1077 эмэгтэй хамрагдахаас 974 эмэгтэй хамрагдаж хамрагдалт 90,43 %-тай байна.

-Умайн хүзүүний илрүүлэх үзлэгт 305-аас эмэгтэйгээс 209 эмэгтэй хамрагдаж 68,52%-тай хамрагдлаа. Шатлалын дагуу 5 эмэгтэйг давтан шинжилгээнд илгээсэн.

-БЗДХ-ын эрт илрүүлгийн үзлэгт сумын хэмжээний 15-59 насны 2470  иргэдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулахаас 1382 хүн хамрагдсан нь 58.3%-тай байна.

-Цэргийн насны үзлэгт 85 эрэгтэйчүүд үзлэг шинжилгээнд хамрагдсан.Тэмбүүгийн өвчлөл илрээгүй.

Сүрьеэгийн асуумжит үзлэгт 3608 хүнээс  2602 хүн хамрагдаж хамрагдалт 71,2%-тай байна. Асуумжаар сэжигтэй илэрсэн 16 хүн цэрний шинжилгээ өгсөн ба бүгд сөрөг гарсан.2018 оны эхний 11 сарын байдлаар 16 хүний 32 сорьц тээвэрлэсэн.Сорьц тээвэрлэлт 34,1%-тай байна.

-Нөхөн үржихүй насны эмэгтэйчүүдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах, өвчтэй илрэгсэдийг хяналтанд авч эрүүлжүүлэх ажлын хүрээнд сумын хэмжээний 15-49 насны 1039 эмэгтэйн судалгааг шинээр  гаргаж  үзлэгт 100% хамруулахаар сар бүрээр үзлэгийн хуваарь гарган ажилласанаар үзлэгт 884 эмэгтэйг хамруулсан нь 85%-тай байна.Үүнээс 41 иргэн өвчтэй илэрсэний 15 иргэн эмчилгээнд хамрагдсан нь 36,6%-тай байна.

Элэгний хавдар илрүүлэх  эрт илрүүлэг үзлэгт 11 сарын байдлаар  1150 хүнээс  501 хүн орж 43,2% нь орсон байна.

70

3.13.13

15-49 насны нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах, өвчтэй илрэгсдийг хяналтанд авч эрүүлжүүлэх арга хэмжээг зохион байгуулна.

2016-2020

Сумын ЗДТГ, СДЭ -ийн дарга.

-

НҮ-н насны 244 эмэгтэйг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж жирэмсэлтээс сэргийлэх 42 эмэгтэйг хамруулсан. Үүнээс жирэмсэлбэл  өртөмтгий 9 эмэгтэйг хамрагдсан. Бэлгийн замын үрэвсэлт өвчтэй 18 эмэгтэйг эмчилэн эрүүлжүүлсэн. 2018 онд НҮ-н насны 1039  эмэгтэйг урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдахаас 855 буюу 82,3% хамрагдсан. Эрхтэн тогтолцооны эмгэгтэй 30 хүн илэрсэн. Үүнээс 6 хүн эмчлэгдэн эрүүлжсэн.

70

4.14.14

Жирэмснийг эрт илрүүлж, үзлэг  тогтмол чанартай хийж,  эрт хяналтыг нэмэгдүүлэх арга хэмжээг авна.

2016-2020

Сумын ЗДТГ, СДЭ -ийн дарга.

-

Жирэмсний хяналтад 17 эмэгтэйг авч холбогдох шинжилгээнд хамруулж их эмчийн давхар хяналтад хянаж байна.0-3 сартайд хамрагдалт 88,2%-тай байна.  2018 онд ирэмсний хяналтад 66 эмэгтэйг авч 100% шинжилгээнд хамруулж эх барих эмэгтэйчүүдийн эмчийн давхар хяналтад хянаж байна. Жирэмсний эрт хяналт 87.8%-тай байна.

70

5.15.15

15-59 насны хүн амын дунд ХДХВ/ДОХ/БЗДХ-ийн эрт илрүүлэх үзлэгийг  анхан шатны эрүүл мэндийн байгууллагаас зохион байгуулж, эмчлэн эрүүлжүүлэх бүх шатны засаг дарга нарын дэмжлэг авч ажиллана.

2016-2020

 

Сумын ЗДТГ, СДЭ -ийн дарга.

-

15-49 насны иргэдийн судалгааг гаргаж урьдчилан сэргийлэх үзлэгт 119 иргэнийг үзлэг шинжилгээнд хамруулж, 2017 оны 05 сарын 04-06-ны хооронд  9-12 р ангийн 214 охид хөвгүүдэд урьдчилан сэргийлэх үзлэг хийж тэмбүү илрүүлэх шинжилгээнд хамруулж 3-н төрлийн 253 ширхэг сурталчилгааны материал тараасан. 119 иргэнээс 8 иргэн бэлгийн замын үрэвсэлт өвчтэй илэрснийг хавьтагчийн хамт эмчлэн эрүүлжүүлсэн.

2018 онд 15-59 насны иргэдийн судалгаанд 2382 хүн хамрагдсан. Урьдчилан сэргийлэх үзлэгт 1382 буюу 58,1% иргэнийг үзлэг шинжилгээнд хамруулсан.   БЗДХ-т өвчтэй 7 хүн илэрсээн 5 хүнийг хавьтагчийн хамт эмчлэн эрүүлжүүлсэн.

 

70

6.16.16

Хүн амын дунд сүрьеэгийн эрт илрүүлэх арга хэмжээг тогтмол зохион байгуулж, эмчилгээний үр дүнг сайжруулна.

2016-2020

 

Сумын ЗДТГ,СДЭ -ийн дарга.

-

Манай сумын хэмжээнд сүрьеэ өвчнөөр 2012 онд6,2013 онд-4,2014 онд-8, 2015 онд-1 хүн өвчилж, 2016 онд сүрьеэгийн өвчлөл илрээгүй байсан боловч 2017-онд  Улаанбаатар хотод суралцаж байсан 2-оюутан сүрьеэгээр өвчилж нийт тус оны хагас жилийн байдлаар 3-тохиолдол илэрсэн. Үүний 2 нь сумандаа үргэлжлэх шатны эмчилгээнд хамрагдаж,1 нь сүрьеэгийн тасагт хэвтэн эмчлэгдэж байна. Сүрьеэ илэрүүлэх урьдчилан сэргийлэх үзлэгийг хийж сүрьеэг эрт илэрүүлэх зорилгоор эрт илрүүлгийн хуудсыг асуумжаар бөглөн сэжигтэй тохиолдолд цэрний шинжилгээнд хамруулж 3 цэрний сорьцыг Аймагт тээвэрлэн 5 сорьцыг сумандаа шинжилгээнд хамруулсан.

2018 онд манай сумын хэмжээнд уушгины сүрьеэгийн тохиолдол нэг илэрсэн бөгөөд үргэлжлэх шатны эмчилгээндээ хамрагдаад явж байна. Манай сумын хэмжээнд сүрьеэгийн асуумжит үзлэгт 6 наснаас дээш буюу нийт 3608 хүн хамрагдах ёстойгоос 2603 хүн хамрагдаж хамрагдалтын хувь 72.1%тай байна.Асуумжит хамрагдсан иргэдээс сэжигтэй илэрсэн 18 хүнээс цэрний шинжилгээ хийж, Аймгийн сүрьеэгийн лаборатори руу 36 сорьцыг тээвэрлэсэн.Үүнээс түрхэц эерэг буюу сүрьеэтэй илэрсэн хүн байхгүй байна.

100

7.17.17

Зоонозын халдварт өвчин, шинэ ба дахин сэргэж буй халдварт өвчний байгалийн голомтын болон хүн амын дунд тандалт судалгааг хийж бүртгэлжүүлэн, эрсдлийн үнэлгээг хийнэ.

2016-2020

 

СДЭ -ийн дарга.

-

Зоонозын халдварт өвчин, шинэ ба дахин сэргэж буй халдварт өвчний байгалийн голомтын болон хүн амын дунд тандалт судалгааг шивээ баг, их-уул баг, мандал багийн иргэдийг хамруулан судалгаа хийж, эрсдлийн үнэлгээ хийж ажилласан.Эрсдлийн үнэлгээгээр 90,5%-тай үнэлэгдсэн.  Цаашид үлдсэн 2 багийг хамруулж, тандалт судалгааг хийж ажиллана.  Голомтын эрсдэлд зураглалыг сүүлийн 5 жилээр гарган урьдчилан сэргийлэх арга хэмжээг сумын мал эмнэлэгийн алба,сумын эрүүл мэндийн төв үйл ажилдаа хэрэгжүүлдэг. 2018 онд малаас хүнд халдварладаг  халдварт өвчиний галзуугын тохиолдол 3 гарсан үүнээс үхэр 2 үнэг 1, голомтот нутгын хашаа хороо 3714м2 талбайг ариутгаж халдваргүйжүүлсэн. Голомтот нутгийн 42 хүнд мэдээлэл хүргэсэн. Зоонозын халдварт өвчин, шинэ ба дахин сэргэж буй халдварт өвчний байгалийн голомтын болон хүн амын дунд тандалт судалгааг 2 багын иргэдийг хамруулан судалгаа хийж, эрсдлийн үнэлгээ хийж ажилласан.Эрсдлийн үнэлгээгээр 90.5%-тай үнэлэгдсэн.Цаашид үлдсэн 2 багийг хамруулж, тандалт судалгааг хийж ажиллана.

100

8.18.18

 

Иргэн бүрийг жилд нэг удаа шатлалтайгаар  эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх эрт илрүүлгийн үзлэгт үнэ төлбөргүй хамруулна.

2016-2020

 

 

СДЭ -ийн дарга.

-

Иргэн бүрийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулахын тулд хөдөө багуудаар нүүдлийн амбултори гарган ажиллуулдаг. Мөн албан байгууллага аж ахуйн нэгжүүдийг жилд нэг удаа эмнэлгийн эрүүл мэндийн хуудас бөглүүлэн ажлын бүрдүүлэх материаланд хавсарган ажилладаг.  2018 онд сумын хэмжээнд нийт 5714 урьдчилан сэргийлэх үзлэг давхардсан тоогоор  хийгдэж эрт илрүүлгийн 8 үзлэгт үнэ төлбөргүй зорилтот бүлгийн иргэдийг хамруулсан.2018 оны 11 сард сумандаа болон тойргийн сумдуудад багцийн урьдчилан сэргийлэх үзлэгийг  Мөнхтулгуур эмнэлэгтэй хамтарч урьдчилан сэргийлэх үзлэгийг хийсэн.Үүнд 7 төрлийн шинжилгээ хийгдэж үзлэгт 340 иргэн хамрагдсан байна.

100

9.19.19

"Эрүүл хүүхэд" арга хэмжээг жил бүр нэгдсэн удирдамжаар зохион байгуулна.

2016-2020

СДЭ -ийн дарга.

 

50.0

Эрүүл мэндийн салбар зөвлөлийн хурлаар   нэг төрийн албан хаагч нэг хүүхэд аяны төлөвлөгөөг баталсан. Төрийн албан хаагч

Facebook messenger