Монгол Үндэсний өв уламжлалаа дээдлэн хүндэтгэх, ардын зан заншил, өв соёлоороо бахархах, үндэсний хувцасны язгуур хэв шинж, угсаатны дээл хувцас, эд хэрэглэл, соёлын биет бус өвийг сурталчлах, орон нутгийн үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих зорилгоор Хөвсгөл аймгийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн А/687 дугаар захирамжаар сар бүрийн эхний 7 хоногийн Даваа гарагийг “Үндэсний хувцасны өдөр” болгож уриалсны дагуу сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газрын хамт олон нэгдэж байна.