МЭНДЧИЛГЭЭ
Эх дэлхийн дөрвөн зүг найман зовхис, эцэг өвгөдийнхөө төрж өссөн газар шороон дээр өсөж бойжин өнө мөнхийн он цагийг түүчээлэн Их-Уул сумынхаа хөгжил дэвшлийг өргөжүүлэн аж төрж буй Та бүхнийхээ амар амгаланг айлтган мэндчилье.
Нутгийн өөрөө удирдах байгууллагыг чадварлаг, нээлттэй, ил тод болгон төлөвшүүлж, төлөөллийн ардчилалыг шууд ардчилалтай хослуулж иргэн иргэний нийгмийн байгууллагуудын оролцоонд тулгуурлан сум орон нутгийнхаа эдийн засаг нийгмийн хөгжлийн чиг хандлагыг иргэдийнхээ нийтлэг эрх ашигт нийцүүлэн хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд хэрэгжүүлэн хөгжил дэвшил өөд урагшлахыг нь нэн тэргүүний зорилго болгон ажиллаж байна.
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжоор олгосон бүрэн эрхийг хэрэгжүүлэхдээ Их-Уул сумын нийгэм, эдийн засгийг 2016-2030 онд хөгжүүлэх урт хугацааны хөтөлбөрийн хүрээнд нутгийн удирдлагын хөгжлийн хүрсэн төвшинд суурилуулан Нутгийн удирдлагын үндсэн зарчим, нутгийн өөрөө удирдах ёсны хөгжлийн чиг хандлага, сумын дунд хугацааны хөгжлийн хөтөлбөр хурлын байгууллагын үйл ажиллагааны уламжлал, шинэчлэлийг хослуулах арга барилыг удирдлага болгон нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн асуудлыг бие даан шийдвэрлэж ирлээ.
ХҮНДЭТГЭСЭН
ИХ-УУЛ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН
ХУРЛЫН ДАРГА Б.ЛХАГВАЖАВ