ЕБС-ийн танилцуулга
2025-03-12 14:10:22,   73

ХӨВСГӨЛ АЙМГИЙН ИХ-УУЛ СУМЫН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН

СУРГУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА

 

Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Ерөнхий боловсролын сургууль нь 1940 онд байгуулагдсан. Манай сургууль 56 багш, сурган хүмүүжүүлэгч, 34 ажилчин албан хаагч, 964 суралцагчтайгаар сургалт хүмүүжлийн  үйл ажиллагаагаа явуулж байна. Нийт багш, удирдах ажилтны 65.4% нь мэргэжлийн зэрэгтэй бөгөөд Монгол Улсын Зөвлөх багш-2, тэргүүлэх багш-21, заах аргач багш-11, магистр багш -9 ажиллаж байна.

СУРГУУЛИЙН ТҮҮХЭН ЗАМНАЛ

  • 1939 онд: БҮЛГЭМИЙН СУРГУУЛЬ
  • 1940-1932 онд: БАГА СУРГУУЛЬ
  • 1962-1964 онд: 7 ЖИЛИЙН СУРГУУЛЬ
  • 1964-1979 онд: 8 ЖИЛИЙН СУРГУУЛЬ
  • 1979 оноос: 10 ЖИЛИЙН СУРГУУЛЬ
  • 2006 оноос: 11 ЖИЛИЙН СУРГУУЛЬ
  • 2009 оноос: 12 ЖИЛИЙН СУРГУУЛЬ  эдүгээ ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ болсон түүхтэй.

СУРГУУЛИЙН АМЖИЛТ

  • СУМЫН ТЭРГҮҮНИЙ БАЙГУУЛЛАГА”, “ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГА,
  • АЙМГИЙН БҮТЭЭЛЧ СУРГУУЛЬ
  • АЙМГИЙН “ТЭРГҮҮНИЙ СУРГУУЛЬ”
  • АЙМГИЙН “ШИЛДЭГ МЕНЕЖМЕНТЭЙ СУРГУУЛЬ”
  • АЙМГИЙН  “ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ СУРГУУЛЬ,
  •  АЙМАГ,УЛСЫН “ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИГЧ БАЙГУУЛЛАГА”
  • АЙМГИЙН “ЧАНАРЫН ЦОГЦ ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ ДОТУУР БАЙРТАЙ СУРГУУЛЬ”
  • АЙМГИЙН “ШИЛДЭГ ДОТУУР БАЙРТАЙ СУРГУУЛЬ”
  • АЙМГИЙН “ШИЛДЭГ ОРЧИНТОЙ ДОТУУР БАЙРТАЙ СУРГУУЛЬ”
  • АЙМГИЙН “СПОРТЫН ШИЛДГИЙН ШИЛДЭГ СУРГУУЛЬ”
  •   СУМЫН “УРЛАГ, СПОРТЫН НААДМЫН” ТЭРГҮҮН БАЙРЫН ШАГНАЛТ
  •  “УЛСЫН ШИЛДЭГ МЕНЕЖМЕНТТЭЙ ТОП -10 “ СУРГУУЛИЙН НЭГ
  • 2022 ОНД: БАЙГУУЛЛАГЫН ГҮЙЦЭТГЭЛИЙН ҮНЭЛГЭЭГЭЭР УЛСАД 2-Р ТҮВШНИЙ СУРГУУЛИАР ШАЛГАРСАН.
  • 2023 ОНД: БАЙГУУЛЛАГЫН ГҮЙЦЭТГЭЛИЙН ҮНЭЛГЭЭГЭЭР УЛСАД 4-Р ТҮВШНИЙ СУРГУУЛИАР ШАЛГАРСАН.
  • 2024 ОНД: БАЙГУУЛЛАГЫН ГҮЙЦЭТГЭЛИЙН ҮНЭЛГЭЭГЭЭР УЛСАД 2-Р ТҮВШНИЙ СУРГУУЛИАР ШАЛГАРСАН.

СУРГУУЛИЙН АМЖИЛТ /2023-2024 он/

  • “Хөгжлийг бүтээгч-Хөвсгөл”  бага ангийн багш нарын БУ-ны баг амжилттай оролцож Мөнгөн медаль
  • “Багшийн алдар 1-7” бүтээлийн үзэсгэлэнд жил бүр амжилттай оролцож багш Л.Буяннэмэх, Б.Нямдорж нарын бүтээл  Шилдэг бүтээлээр шалгарсан.
  • “Уламжлалт хэрэглээ,өв соёл, инноваци-2024” үзэсгэлэнд дүрслэх урлагийн багш Л.Буяннэмэх, насан туршийн багш А.Наранчимэг нарын бүтээл  “Шилдэг бүтээл”-ээр шалгарсан амжилтуудыг гаргалаа.
  • Аймгийн хэмжээнд  Дотуур байрын дунд өрнүүлсэн “Хүүхдийг нэгдүгээрт санаачилга-5” аянд 3 төрөлд тэргүүлж Батламжийн эзэд болсон.
  • Үнсгэлжин 2024 уралдаанд Э.Үүрийнтуяа багштай баг хамт олон 3 хос Алтан медаль хүртэж багаараа Тусгай байр, сумдаас тэргүүлсэн.

СУРГУУЛИЙН АМЖИЛТ

  • МУ-ын Зөвлөх багш, спортын мастер,  Ц.Батбөх, спортын дэд мастер, БТА Б.Батзаяа багштай баг тамирчид Аймаг Улсаас зохион байгуулж буй уралдаан тэмцээнд үндэсний бөх,  самбо, жудо, чөлөөт, ширээний теннис, хөнгөн атлетик,  волейболын төрлөөр амжилттай оролцож Алт, мөнгө, хүрэл медаль, Цомын  эзэд болсон.
  • “Аймгийн Залуу багш-2024” урлаг спортын наадамд  цэнгээнт бүжгийн хамтлаг Хүрэл медаль, багаараа ТЭРГҮҮН байр
  • “Хөвсгөлийн багш-2024” спортын наадамд шатрын төрөлд багш Л.Насантогтох Алтан медаль,  багаараа ГУТГААР  байр
  • “Ажилчдын баяр” Сэлэнгэ бүсийн урлаг, спортын наадамд  багаараа ТЭРГҮҮН  байр
  • “Амжилтаар өртөөлсөн бидний зам-2024” Сэлэнгэ бүсийн арга хэмжээнд багаар ТЭРГҮҮН байр
  • Жил бүр уламжлал болгон зохион байгууллагддаг “Байгууллагын аварга-2023” урлаг, спортын наадамд Тэргүүн байр эзэлсэн.

БАГШ, СУРАГЧДЫН АМЖИЛТ

Сурган хүмүүжүүлэх илтгэлийн уралдаан

  • 2010 онд сургалтын менежер Д.Амаржаргал ахлагчтай  баг аймагт 1-р байр Алтан медаль, улсад тусгай байр
  •  2011 онд  сургалтын менежер Д.Амаржаргал ахлагчтай баг аймагт 1-р байр Алтан медаль, улсад 7-р байр
  •  2012 онд баг ангийн багш Ц.Амаржаргал ахлагчтай баг “Сэтгэлийн Эрдэм” илтгэлээрээ бүсэд  1-р байр, аймагт 3-р байр Хүрэл медаль
  •   2013 онд Ө.Отгонсайхан ахлагчтай баг ”Наран мэт цацруулж, тал шиг уудам сэтгэе” илтгэлээрээ Аймагт 2-р байр,Мөнгөн медаль
  • 2014 онд физикийн багш Б.Мөнхбат илтгэлээрээ Аймагт 3-р байр Хүрэл медаль
  • 2015 онд аймагт бага ангийн багш нарын баг “Хуруун хүрд” илтгэлээрээ Аймагт 3-р байр
  •  2018 онд Б.Болортуяа ахлагчтай Байгалийн Ухааны багш нарын Эко баг “Эвтэй Монгол-Хөгжлийн хөтөч” сэдэвт илтгэлээрээ Аймагт 3-р байр Хүрэл медаль
  •  2021 онд Математикийн багш Б.Эрдэнэ-Очир, нийгмийн багш Б.Банзрагч нар “ThatQuiz”  программыг явцын үнэлгээнд ашиглах нь сэдэвт илтгэлээрээ Аймагт 3-р байр Хүрэл медаль хүртсэн.

МЭРГЭЖЛИЙН ХИЧЭЭЛИЙН УЛСЫН ОЛИМПИАДЫН 2, 3-ЫН ДАВАА /СҮҮЛИЙН 14 ЖИЛЭЭР/

  • 2009 онд Аймагт багаараа 2-р байр, алт-4, мөнгө-1, хүрэл-4, улсад  VIII, IX байр
  • 2010 онд Аймагт багаараа 3-р байр, алт-1, мөнгө-3, хүрэл-4
  •  2011 онд Аймагт багаараа 4-р байр, мөнгө-2, хүрэл-1
  •  2012 онд алт-2, мөнгө-4, хүрэл-1, улсад-9-р, 16-р байр
  • 2013 онд алт-1, мөнгө-2, хүрэл-1, улсад 9-р байр
  • 2014 онд мөнгө-1, хүрэл-5
  •  2015 онд алт-1, мөнгө 1, хүрэл-4
  • 2016 онд алт-1, мөнгө 3, хүрэл-3
  • 2017 онд алт-1, мөнгө-2,хүрэл-2
  • 2018 онд  алт-2, мөнгө-3, хүрэл-8 аймагт 7-р байр, сумдаас 5-р байр,
  • 2019 онд  алт-2, мөнгө-5, хүрэл-7 аймагт 5-р байр, сумдаас 2-р байр

МЭРГЭЖЛИЙН ХИЧЭЭЛИЙН УЛСЫН ОЛИМПИАДЫН 2, 3-ЫН ДАВАА

  • 2022 онд Алт-2, мөнгө-1, хүрэл 2 хүртэж түүх нийгмийн багш Б.Банзрагч аймаг, Улсад тэргүүн байр эзэлж Улсын аварга багш болсон.
  • 2023 онд алт-4, түүх нийгмийн багш Б.Банзрагч, Дүрслэх урлагийн багш Л.Буяннэмэх, шавь 11а ангийн сурагч Д.Тэмүүлэн,  физикийн багш Б.Мөнхбат нар Аймагтаа тэргүүлж Алтан медаль хүртэж, Улсад   багш Л.Буяннэмэх  Хүрэл медаль,  багш Б.Банзрагч 4-р байр, багш Б.Мөнхбат амжилттай оролцсон.
  •  2024 онд  алт-1, мөнгө-3,  хүрэл-5   медаль хүртэж, газар зүйн багш Б.Дуламсүрэн Хүрэл медаль, газар зүйн хичээлээр бэлтгэсэн шавь 9б ангийн сургач Б.Адъяа, 12а ангийн сурагч Д. Мичидмаа нар Хүрэл медаль, англи хэлний хичээлээр Д. Мөнхзаяа багшийн бэлтгэсэн шавь 9б ангийн сурагч Д.Цовоо, 12б ангийн сурагч Б. Алтанзул нар Хүрэл медаль,  түүх нийгмийн багш Б.Банзрагч аймагтаа тэрүүлж, Улсад 10-р байрт орсон.

ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН АМЖИЛТ /СҮҮЛИЙН 14 ЖИЛЭЭР/

  • 2009 онд аймагт 5-р байр дундаж-510,9/ хувь-63,9/
  • 2010 онд аймагт 5-р байр дундаж-485,4/ хувь-60,7/
  • 2011 онд  аймагт 4-р байр дундаж-518,9/ хувь-64,9/
  •   2012 онд дундаж-482,6/ хувь-60,3/
  •  2013 онд дундаж-489,6/ хувь-61,2/
  •  2014 онд  аймагт 4-р байр дундаж-519,6 оноотой
  • 2015 онд аймагт 5-р байр  дундаж-517,2 оноотой
  • 2016 онд дундаж-497,9 оноотой

 

·       ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН АМЖИЛТ

  • 2017 онд дундаж-520,4 оноотой улс,  аймгийн дунджаас дээгүүр, 12б ангийн сурагч Т.Баямөнх математикийн хичээлээр 800 оноотой шалгагдаж байсан.
  •   2018 онд  дундаж-522,7 оноотой улс,  аймаг, хангайн бүсийн дунджаас дээгүүр, сумдын сургуулиудаас 3-р байр
  • 2019 онд   дундаж-514,5 аймагтаа 6-р байр , сумдын сургуулиудаас 2-р байр
  • 2020 онд  дундаж -535,7 оноотой улс,  аймаг, хангайн бүсийн дунджаас дээгүүр
  •  2021 онд дундаж 536,7 оноотой улс,  аймаг, хангайн бүсийн дунджаас дээгүүр
  • 2022 онд дундаж 537,0 оноотой улс,  аймаг, хангайн бүсийн дунджаас дээгүүр шалгагдаж Аймагтаа 32 сургуулиас 4-р байр эзэлсэн төдийгүй сурагч Д.Солонго нь ЭЕШалгалтад 800 оноо авсан зэрэг амжилт гаргасан.
  •  2023 онд ундаж 514,0 оноотой улс,  аймаг, хангайн бүсийн дунджаас дээгүүр шалгагдаж Аймагтаа химийн хичээлээр 3-р байр, монгол хэлний хичээлээр 5-р байр тус тус эзэлсэн.
  • 2024 онд ундаж 528,0 оноотой улс,  аймаг, хангайн бүсийн дунджаас дээгүүр шалгагдаж, Аймагтаа англи хэлний хичээлээр 2-р байр, газарзүйн  хичээлээр 3-р байр тус тус эзэлсэн.

2021 оны төгсөгч Ч. Энхцэцэг, 2023 оны төгсөгч Э.Сувд, 2024 оны төгсөгч Б.Алтанзул нар “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрт шалгаран амжилттай суралцаж байна.

 

2025-03-12 14:10:22