Багийн Иргэдийн нийтийн хурал боллоо
2024-12-29 11:24:20,   829

Их-Уул сумын таван багийн иргэдийн Нийтийн Хурал 2024 оны 11 дүгээр сарын 28-нд зохион байгууллаа. БИНХ-ын хуралдаанаар:

  • Багийн ИНХ-ын даргалагч сонгох

  • Багийн ИНХ-ын дэг батлах

  • Багийн ИНХ-ын дарга сонгох

  • Багийн Засаг даргад нэр дэвшүүлэх

  • Багийн ИНХ-ын зөвлөл байгуулах

  • Иргэдээс ирсэн өргөдлийг шийдвэрлэх асуудлыг хэлэлцэв.

Шивээ багийн Засаг дарга Б.Мөнхбат 53,45%-ийн саналаар, БИНХ-ын дарга Д. Батцогт 55,55%-ийн саналаар

Их-Уул багийн Засаг дарга С.Батболд 55,7%-ийн саналаар БИНХ-ын дарга Б.Отгонжаргал 59,4%-ийн саналаар

Асгат багийн Засаг даргаар Б.Батдорж 57%-ийн саналаар, БИНХ-ын дарга Ж.Мөнхбат 53,6%-ийн саналаар

Мандал багийн Засаг дарга П.Эрдэнэбилэг 72,8%-ийн саналаар, БИНХ-ын дарга О.Түмэнбилэг 54%-ийн саналаар

Сэлэнгэ багийн Засаг дарга М.Хатанбаатар 55,7%-ийн саналаар, БИНХ-ын дарга Б.Ганболд 60,8%-ийн саналаар тус тус нэр дэвшүүлж, сумын Засаг дарга Б.Билэгбаярт өргөн мэдүүллээ.

2024-12-29 11:24:20