ЗДТГ-ын бүтэц зохион байгуулалтын талаар
2024-09-27 10:00:10,   38

СУМЫН ЗДТГ-ЫН БҮТЭЦ ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР

Тус сумын ЗДТГ-т улс төрийн 7, төрийн захиргааны 8, төрийн үйлчилгээний 9 ажилтан үүнээс босоо удирдлагатай буюу  8 төрийн захиргааны албан хаагч ажиллаж байна. Нийт албан хаагчдаас төрийн албанд 20-оос дээш ажилласан 6  албан хаагч 10 дээш жил ажилсан 5 албан тушаалтан ажиллаж байна. Нийт албан хаагчдын 40.6 хувь нь 18-35 насны залуучууд эзэлж байна. Эмэгтэй 14 төрийн албан хаагч ажиллаж байна. 
    Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу аймаг, нийслэл, сум, дүүргийн  Засаг даргын ажлын алба нь Тамгын газар байх бөгөөд харъяалах нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн хөгжлийн стратегийн бодлого боловсруулах, төлөвлөх, төсөвлөх, хэрэгжүүлэх,  хяналт үнэлгээ хийхэд  Засаг даргад туслах үүрэгтэй  гэж тодорхойлсон. Энэхүү үүргийг хэрэгжүүлэхийн  тулд тус сумын Засаг даргын Тамгын газар, түүний харъяа байгууллагууд, орон нутгийн төрийн болон төрийн бус  байгууллагууд, ЗДТГ-ын ажилтан албан хаагчид үйл ажиллагаагаа  нэгтгэн ажиллаж байна. 
2.Зохион байгуулалтын  хүрээ, эрх зүйн үндэс 
    2.1. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль
 2.2 Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль
2.3 Хөгжсөн хөвсгөл 2016-2030 он хөгжлийн хөтөлбөр 
    2.4. Монгол улсын Төсвийн тухай хууль 
    2.5. Монгол улсын Төрийн албаны тухай хууль 
    2.6. Аймаг, сумын Засаг даргын ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлүүд 
    Баримтлах зарчим 
    Сумын Засаг даргын Тамгын газар нь /цаашид Тамгын газар гэх/ төрийн албанд мэдлэгтэй, чадвартай, хариуцлагатай, шударга, ил тод байдлыг хангасан,  сайн засаглалыг хэрэгжүүлж үйл ажиллагаандаа дараах  зүйлийг эрхэмлэнэ. 
    1.Алсын хараа: Их-Уул сумын хөгжил дэвшилд манлайлагч байж, мэдлэг чадварт суурилсан мэргэшсэн нутгийн захиргааны байгууллага байх. 
    2. Мэдлэгийг эрхэмлэнэ: Хариуцсан чиг үүргээ гүйцэтгэхэд хангалттай мэдлэгтэй байж, түүнийгээ цаг үеийн эрэлт шаардлагад нийцүүлэн байнга хөгжүүлж, мэргэжлийн мэдлэг, ажил хэргийн нэгдлийг нягт хангаж ажиллана. 
3. Чадварыг эрхэмлэнэ. Албан тушаалын чиг үүргээ хэрэгжүүлэхэд зохистой арга барил, ур чадвар, орчин үеийн мэдээллийн технологийн ололтыг чадамгай эзэмшиж, ажил үүргээ чадварлаг, үр бүтээлтэй гүйцэтгэнэ. 
4. Хуулийг эрхэмлэнэ. Үндсэн хууль бусад хуулийг үйл ажиллагаандаа дээдлэн сахиж, төрийн үйлчилгээг зөвхөн тэдгээрт нийцүүлэн хараат бус, бие даасан байдлаар хүргэж хэвшинэ.  
5. Ёс зүйг эрхэмлэнэ. Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийг хүлээн зөвшөөрсний үндсэн дээр төрийн албаны соёл, ёс зүйн үнэт зүйл, зарчим, хэм хэмжээ, шаардлагуудыг сахин биелүүлж, ёс зүйн аливаа зөрчилгүйгээр ажиллана.  
6. Шударга ёсыг эрхэмлэнэ. Албаны үйл ажиллагаа явуулах, үйлчилгээ үзүүлэх, шийдвэр гаргахдаа аливаа хэлбэрээр ялгаварлахгүй, тал тохой татахгүй, ямарваа хөндлөгийн нөлөөлөлд орохгүй ашиг сонирхлын зөрчилд автахгүйгээр зөвхөн нийтийн ашиг сонирхолд нийцүүлж, чин шударгаар ажиллана. 
7.Соёлтой харилцааг эрхэмлэнэ. Иргэдэд байнга хүндэтгэлтэй хандаж, тэдний итгэлийг олох хэмжээнд харилцааны соёлыг эзэмшин, үйл ажиллагаа, үйлчилгээгээ эелдэг, уриалгахан, ил тод байлгаж, олон нийтийн санаа бодлыг байнга авч, тэдний эрэлт хэрэгцээнд нийцүүлэн ажиллана. 
8. Үнэнч байдлыг эрхэмлэнэ. Төрийн албандаа ямагт чин сэтгэлээсээ өөриймсөг хандаж, албан үүргээ аль болох үр бүтээлтэй, илүү чанартай гүйцэтгэх талаар санаачилга, идэвх зүтгэл гарган, иргэдэд төрийн үйлчилгээг бүрэн дүүрэн үзүүлэх талаар боломжтой бүх нөөц бололцоог дүүрэн ашиглаж ажиллана. 
9. Шуурхай байдлыг эрхэмлэнэ. Албаны үйл ажиллагааг явуулахдаа бусдад элдэв чирэгдэл учруулахгүй байж, ялангуяа иргэдийн өргөдөл, гомдол, санал хүсэлтэд нэн анхааралтай хандаж, боломжит хамгийн бага хугацаанд шийдвэрлэсэн хариу өгөх хэмжээнд зохион байгуулна.  
10. Хариуцлага, ил тод байдлыг эрхэмлэнэ. Албаны ажил хэргийг явуулахдаа өөрөөсөө зайлуулах, хариуцлагаас зайлсхийх зэргээр амиа аргацаах зохисгүй байдал гаргахгүй байж, хууль тогтоомжийн хүрээнд мэдээллийн ил тод, нээлттэй байх зарчмыг баримтлан, ажилдаа эзэн болж, шийдэмгий зоримог ажиллаж, түүнийхээ гүйцэтгэлийн үр дүнг биечлэн хариуцна. 
Сумын ЗДТГ-аас нийт төсөвт  байгууллагууд  сумын нутаг дэвсгэрт  үйл ажиллагаа явуулж байгаа  бүх аж ахуйн нэгжүүдийн  хүрээнд  төрийн ажил үйлчилгээг  зохион байгуулан явуулна. 
 

2024-09-27 10:00:10