ТҮҮХ, СОЁЛЫН ДУРСГАЛ.
Их-Уул сумын нутагт буган чулуун хөшөө, хиргисүүр, дөрвөлжин булш, хадны зураг, хүн чулуу зэрэг түүх соёлын дурсгалууд их байдаг. Тухайлбал, Давхар шар уулын хадны зураг, Цагаан эргийн түрэгийн үеийн хүн чулуун хөшөө, хүрлийн үеийн хиргисүүр, Бэрхийн амны буган чулуун хөшөө, үндэсний баатар хотогойдын шадар ван Чингүнжавын мэндэлсэн нутаг Халзан бүрэгтэй уулын зүүн суга, Хонгорын давааны Гүнжийн зам, Асгатын эх Жанжин бэлчирийн Бандийн овоо, Мандал багийн нутаг сүмийн цагааны буган чулуун хөшөөг дурдаж болно.
Монгол орны байгалийн өвөрмөц тогтоцтой 20 уулын нэг, байгалийн давтагдашгүй үзэсгэлэнт 100 газар орны нэг Их-Уул уул нь Их-Уул сумын салшгүй нэгэн хэсэг бөгөөд байгалийн болон түүх соёлын хосгүй өвийг өөртөө багтаасан байгалийн цогцолбор газрын нэг юм.
Түүх, соёлын эдгээр дурсгалаас Цагаан эргийн түрэгийн үеийн хүн чулуун хөшөөний тухай
Монгол нутагт гурван үед холбогдох хүн чулуу байна. Энэ нь түрэгийн үеийн, уйгарын үеийн, их Монгол улсын үеийн хүн чулуу юм. Эдгээр хүн чулуун хөшөөний дүрслэл, бүтээгдсэн арга зэрэг онцлог болон нийтлэг шинжийг тодруулахын тулд гурван төрлийн хүн чулууг авч үзье. Үүнд:
2.Уйгурын үеийн хүн чулуун хөшөөний онцлог шинжүүд:
Манай улсын Баян-Өлгий, Увс зэрэг баруун талын аймгуудын нутгаар тохиолддог. Жишээ нь Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Битүү хэмээх газарт орших хөшөө, Ногоон нуур сумын төвд буй хөшөө гэм мэт. Дээрх хүн чулуудын хийц дүрслэл болон дэргэд нь байх байгууламжийн хэлбэр дүрс түрэгийн хүн чулууныхаас эрс ялгарч байна.
3.1 Түрэгийн үеийн хүн чулууны онцлог шинжүүд:
Уг дурсгал нь сумын төвөөс баруун тийш 13 кмын зайд, Цагаан эрэг хэмээх газар оршдог. Засагт хан аймгийн Ахай бэйсийн хошууны оточ Лувсанжамц 1840 оны орчим Далх хэмээх газарт уламжлалт анагаах ухааны дацан байгуулж, дацанд уг хүн чулууг байрлуулан, сүнсэглэж тэр үеэс эхлэн нутгийн ард түмэн “Далхын бурхан” хэмээн шүтэж иржээ. Далхын бурханг хүн чулуун хөшөө аян зам, ажил үйлс эхлүүлэх, үр хүүхэд ороох зэрэгт шүтдэг. Нутгийн ард түмний нэрлэж заншсан “Далх бурхан” буюу хүн чулууг түүх, соёлын дурсгалын талаас судалж, нийтэлсэн зүйл өнөө хэр байхгүй байна. Иймд миний бие энэхүү хүн чулууны дүрслэлийн онцлогийг тодорхойлох замаар монгол нутагт буй хүн чулууны алинд нь хамаарах, он цаг хугацаа, мөн уул хүн чулууны эзэн нь тухайн үеийн нийгмийн ямар давхраажилтад хамаарахыг зэргийг тодорхойлох зорилготой.
4.1 Далхын хүн чулуу.
Далхын хүн чулууны хэмжээ нь 1м 20см өндөртэй, 50 см өргөн, 20 см зузаантай.
Далхын хүн чулууны дүрслэлийн онцлог шинжүүд:
Антропологийн шинжээс үзвэл түрэг хүн байсан бололтой. Уг хүн чулуу толгой, хөлний хэсгээр 2 хуваагдаж, 3 хэсэг болсныг сэргээн засварлажээ
4.2 Далхын хүн чулууны Түрэгийн үеийн хүн чулууны дүрслэлтэй нийцэж буй шинжүүд:
зэрэг дүрслэлийн онцлог шинжүүд, нүүрний төрхтэй нийцэж буй учир Далхын хүн чулуу түрэгийн үе буюу 555-745 оны үед бүтээгдсэн түрэг хүн чулуун хөшөө бололтой. Түрэгийн үеийн хүн чулуу болохыг нотлох өөр нэгэн баримт бол чулуун хөшөөний байршил юм. “Түрэгийн үеийн хүн чулуу нь гол төлөв гол мөрний сав хөндийд байрладаг.[5] Үнэхээр ч Далхын хүн чулуу монголын томоохон гол мөрний нэг Сэлэнгэ мөрний хөндийд байрладаг. Хүн чулуу нь загвар зохиомж хийгээд бүтээсэн ур чадварын хувьд харилцан адилгүй байдаг. “Зарим хүн чулууг үйлдэхдээ ердийн хавтгай чулуунд хүний нүүр, бие эрхтэн болон эд юмсыг тойм төдий хонхойлгон сийлж гаргасан байна. Ийм чулуу ихэвчлэн “эгэл жирийн” хэмээх багахан байгууламжийн бүрэлдэхүүнд байдаг[6]”.
Тэгвэл энэхүү хүн чулуу нь боржин чулуунд нүүр, бие эрхтэн болон эд юмыг тойм төдий хонхойлгон сийлсэн байдлаараа “эгэл жирийн” хэмээх багахан байгууламжийн бүрэлдэхүүнд хамаарах бөгөөд энэхүү хүн чулуун хөшөөний эзэн нь нийгмийн давхраажилтын хувьд нийгмийн дундаж давхраанд хамаарагдаж байсан бололтой. Ингэж үзэх учир нь “хаад язгууртны дурсгалд зориулсан нарийн зохион байгуулалттай, сүрлэг том тахилын онгоны бүрэлдэхүүнд оруулж тавьсан хүн чулуунд нь тун уран нарийн бодит дүрслэлтэй баримлын байдалтай урлан хийсэн байдаг”[7]\ гэж дүгнэсэн байна.
ГУРАВ:
Их-Уул сумын Шивээ багийн Цагаан эрэгт орших Далхын хүн чулуу нь дүрслэл, бүтээгдсэн арга, байршил зэргээрээ Түрэгийн үеийн хүн чулуун хөшөөтэй төстэй байна. Иймд түрэгийн үеийн хүн чулуу гэж үзэх бүрэн боломжтой. Энэхүү хүн чулуу цаг хугацааны хувьд Түрэгийн үе буюу 555-745 оны үед бүтээгдсэн бололтой. “Эгэл жирийн” хэмээх багахан байгууламжийн бүрдэл дэх хүн чулуун хөшөөтэй бүтээгдсэн арга барилын хувьд ижил байгаа учир энэхүү хөшөөний эзэн нь тухайн үеийн түрэг улсын нийгмийн дундаж давхраанд харъяалагдаж байсан бололтой.
УБ-Мөрөнгийн чиглэлийн замаас 50 метрийн зайд байрлах энэхүү “Далхын хүн чулууны” талаар цаашид дараах арга хэмжээг авбал зохилтой. Үүнд:
Орон нутгийн засаг захиргааны зүгээс: